Монгол Улсын Шадар сайдын удирдамжийн дагуу Онцгой байдлын ерөнхий газраас төмөр замын байгууллагад гамшгаас хамгаалах, гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх зорилгоор нэгдсэн шалгалт хийхээр болжээ. Шалгалт ирэх даваа гаригаас эхэлж, энэ сарын 13-ныг хүртэл тав хоног үргэлжлэх юм. Хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчин, байгууллага аж ахуйн нэгж, иргэдийн өмч хөрөнгөнд учирч болох аюулт үзэгдэл, хор уршгаас урьдчилан сэргийлэх бэлэн байдал, холбогдох хуулиудын хэрэгжилт, гал түймрийн улсын хяналтын дүрэм, стандарт, техникийн норматив,бусад дүрэм журмын биелэлт зэргийг шалган, зааварчилгаа өгөх юм байна. Шалгалтанд Төмөр замын хэрэг эрхлэх газар, УБ төмөр зам, Толгойт өртөө, Вокзал, Суудлын вагон депо, Зүтгүүрийн вагон депо, Дарханы төмөр замын анги, Эрдэнэтийн төмөр замын анги, Замын-Үүдийн төмөр замын анги, Сайншанд төмөр замын анги, Сэлэнгэ аймгийн Төмөр замын ангиудыг тус тус хамруулах аж.
А.Батдэлгэр
А.Батдэлгэр