Эм тариа, хамгаалалтын хэрэгслийг хилээр саадгүй нэвтрүүлнэ | News.MN

Эм тариа, хамгаалалтын хэрэгслийг хилээр саадгүй нэвтрүүлнэ

COVID-19

Эм тариа, хамгаалалтын хэрэгслийг хилээр саадгүй нэвтрүүлнэ

Эм тариа, хамгаалалтын хэрэгслийг хилээр саадгүй нэвтрүүлнэ

Засгийн газар, УОК-ын шийдвэрээр Алтанбулаг автозамын боомтоор хил нэвтрэх ачаа, тээврийн хөдөлгөөнийг хоёр сарын хугацаанд (2020.11.16-2021.1.18) түр зогсоохоор болсон. Мөн энэ сарын 16-наас Тэс, Арцсуурь, Ханх, Ульхан боомтыг түр хаах бол Боршоо боомтыг арваннэгдүгээр сарын 26-наас түр хугацаагаар хаана. Гэхдээ улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын салбаруудаар эм, тариа, хүмүүнлэгийн бараа, нэг бүрийн хамгаалах хэрэгсэл, дипломат ачааг саадгүй нэвтрүүлэх юм байна. Харин Баян-Өлгий аймаг дахь Цагааннуурын боомтоор энэ сарын 23-наас эхлэн сар бүрийн хоёр, дөрөв дэх долоо хоногт шатахуун тээвэрлэх машинуудыг нэвтрүүлэх ажээ.

Гаалийн ерөнхий газраас мэдээлснээр, БНХАУ-тай хил залгаа бусад боомтуудын экспорт, импортын бараа бүтээгдэхүүний гаалийн бүрдүүлэлт горимын дагуу хэвийн үргэлжилж байгаа аж. Түүнчлэн Гашуунсухайт, Шивээхүрэн болон Ховдын Булган, Дорноговийн Замын-Үүд, Хангийн боомтоор нүүрс, зэсийн баяжмал, жонш, төмрийн хүдэр, баяжмалаа хэвийн гаргаж буй.

Хэдийгээр хөл хорио тогтоосон ч Улаанбаатар хот дахь гаалийн газрын хяналтын бүсүүдийн үйл ажиллагаа, бараа бүтээгдэхүүний экспорт, импортын бүрдүүлэлт хэвийн үргэлжилж байна. Дашрамд дурдахад, Буянт-Ухаа боомт хэвийн ажиллаж байгаа бөгөөд MGL3136 аяллын дугаартай Берлин-Улаанбаатар чиглэлийн ачааны онгоц өнөөдөр (2020.11.12) өдрийн 11:10 цагт буужээ. Мөн MGL7235 аяллын дугаартай Улаанбаатар-Гуанжоу чиглэлийн ачааны онгоц өнөөдөр (2020.11.12) 12:10 цагаас Гуанжоу руу хөөрөх төлөвтэй байна.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж