Covid-19-ийн тохиолдол нэг сая давсан улсын тоо 10 боллоо

Хуучирсан мэдээ: 2020.11.12-нд нийтлэгдсэн

COVID-19

Covid-19-ийн тохиолдол нэг сая давсан улсын тоо 10 боллоо

Covid-19-ийн тохиолдол нэг сая давсан улсын тоо 10 боллоо

Шинэ төрлийн коронавирус буюу Сovid-19 цар тахлын батлагдсан тохиолдлын тоо нэг сая давсан улс орны тоо 10 боллоо. Итали улсад сүүлийн 24 цагийн дотор 32,961 шинэ тохиолдол бүртгэгдсэнээр тус улсад нийт халдвар авсан хүний тоо нэг сая давж, нэг саяас дээш халдварын тохиолдолтой 10 дахь улс болж байна.

Одоогийн байдлаар АНУ-д 10 сая, Энэтхэгт 8.6 сая, Бразилд 5.6 сая, Францад 1.9 сая, ОХУ-д 1.8 сая, Испанид 1.4 сая, Аргентинд 1.27 сая, Их Британид 1.26 сая, Колумбид 1.02 сая халдварын тохиолдол бүртгэгдээд байгаа юм.

Эдгээр 10 улсад халдвар авсан хүмүүс дэлхий даяар халдвар авсан хүмүүсийн гуравны хоёрыг эзэлж байна. Дэлхий даяар нийт халдвар авсан хүний тоо 52 саяд хүрээд байгаа билээ. АНУ нэг өдөрт илрэх халдварын тохиолдлын тоогоор тэргүүлж байгаа ба тус улсад сүүлийн 24 цагийн дотор 142 мянган шинэ тохиолдол бүртгэгджээ.

Эх сурвалж: WORLDOMETERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж