Трамп сонгуульд ялагдсанаасаа хойш анх удаа олны өмнө гарлаа

Хуучирсан мэдээ: 2020.11.12-нд нийтлэгдсэн

Трамп сонгуульд ялагдсанаасаа хойш анх удаа олны өмнө гарлаа

Трамп сонгуульд ялагдсанаасаа хойш анх удаа олны өмнө гарлаа

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр (2020.11.11) Ахмад дайчдын өдөрт ирж, сонгуулиас хойш анх удаа албан ёсоор олон нийтийн өмнө гарлаа.

Ахмад дайчдад хүндэтгэл үзүүлэх өдрөөр Вашингтонд хур бороо орсон бөгөөд Трамп Арлингтон оршуулгын газарт 11:30 цагийн үед зочилжээ. Тэрбээр твиттер дээрээ мэдэгдэл хийгээгүй бөгөөд ахмад дайчдад хүндэтгэл үзүүлэн үг хэлэхдээ ч сонгуулийн ялагч Жо Байдены тухай дурсаагүй байна.

Цар тахлын нөхцөл байдал даамжирч, өвөл эхлэхээс өмнө хяналтдаа авах зорилгоор хүмүүсийн хөл хөдөлгөөнийг зориуд хязгаарлаж байгаа тул Дональд Трамп маш товчхон, ёс төдий үг хэлээд буцжээ.

Тэрбээр сонгуулиас хойш Цагаан ордноос огт гараагүй бөгөөд сонгуульд ялагдсан бодит байдлаа хүлээн зөвшөөрөхийн оронд нотлох баримтгүйгээр элдэв зарга үүсгэж байгаа билээ.

Мөн Бүгд найрамдах намын хамгийн хүчирхэг албан тушаалтнууд Трампын талд орж, Байдены ялалтыг үл хүлээн зөвшөөрч байгаа аж. Тухайлбал, Майк Помпео “Трамп ямар ч саадгүйгээр дахин дөрвөн жил төр барих болно” хэмээн хэвлэлийн бага хурал дээр хэлж, Сенатын удирдагч Митч МакКоннелл “Ерөнхийлөгч 100 хувь эрхийнхээ хүрээнд шүүхэд хандаж, сонгуулийн дүнг эсэргүүцэж байна” хэмээн ярьжээ.

Эх сурвалж: NDTV

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
41
ТэнэглэлТэнэглэл
36
ХарамсалтайХарамсалтай
29
ЗөвЗөв
16
ГайхмаарГайхмаар
13
ХахаХаха
7
ХөөрхөнХөөрхөн
7
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж