С.Баяр нарын давж заалдах шатны шүүх хурал хойшлов | News.MN

С.Баяр нарын давж заалдах шатны шүүх хурал хойшлов

С.Баяр нарын давж заалдах шатны шүүх хурал хойшлов

С.Баяр нарын давж заалдах шатны шүүх хурал хойшлов

Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Давааням нарын эрүүгийн хэргийн шүүх хуралдаан нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өнөөдөр (2020.11.12) товлогдсон. Гэвч улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хатуу хөл хорио тогтоосонтой холбогдуулан анхан болон давж заалдах шатны шүүх хуралдааныг хойшлуулж байгааг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс мэдэгдлээ. Ингэхдээ шүүхээр зайлшгүй орох шаардлагатай буюу цагдан хорих, зөрчлийн яаралтай хурлууд л орж буй юм байна.

Ерөнхий сайд асан С.Баяр, "Петровис трейдинг” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ч.Давааням нарт холбогдох эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх долдугаар сарын 22-ноос 23-нд хянан хэлэлцээд, Ерөнхий сайд асан С.Баярт таван жилийн хорих ял, Ч.Даваанямд хоёр жил хорих ял оноосон билээ. Мөн С.Баяраас таван тэрбум 580 сая төгрөг, Ч.Даваанямаас таван тэрбум 766 сая төгрөгийн эд хөрөнгө хураан авч, улсын орлого болгохоор шийдвэрлэсэн билээ. 

С.Баярыг Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Монгол Улсын Засгийн газрын 2009 оны аравдугаар сарын 6-ны өдрийн “Гарын үсэг зурах эрх олгох тухай” 308 дугаартай тогтоолоор стратегийн орд болох Оюутолгой төслийн хүрээнд Айвенхоу Майнз Монголия Инк, Айвенхоу Майнз Лимитед, Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед компаниудтай хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэх эрхийг нэр бүхий Засгийн газрын гишүүдэд олгож, мөн өндөр хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах нөхцөл бүрдүүлсэн гэх үндэслэлээр таван жилийн хорих  ял оноосон.

Харин Ч.Даваанямыг Монгол Улсын ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баярын эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад бий болгосон давуу байдлаас үүссэн хөрөнгийн эх үүсвэрийг нуун далдалсан гэх үндэслэлээр хоёр жилийн хорих ял оноосон билээ

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-11-12 192.82.72.198

хог

Avatar

Зочин 2020-11-12 192.82.72.198

МОНГОЛЫН ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН 70 САЯ ДОЛЛОРЫГ ОЛОН УЛСЫН ШҮҮХЭЭР ГАРГУУЛЖ ХУВААЖ АВСАН НАРИЙН ЛУЙВАРЫГ НЬ ШАЛГАДАГ ААВЫН ХҮҮ БАЙНА УУ ?

Avatar

Зочин 2020-11-12 122.201.31.44

Үнэн мөнийг нь л олсон бол шийтгэхээс яахав. Гэхдээ хэлмэгдүүлж л болохгүй шүү дээ. Бид яаж мэдэх вэ.

Avatar

жаахан нэмээд гөчих 2020-11-12 66.181.179.56

Ял нь багадаж. Жаахан нэмээд өгчих. Биднээс асар их хулгайлсан хүмүүс шүү дээ

Avatar

Н.Энхбаяр, С.Баяр, Ц.Элбэгдорж нар жинхэнэ лидерүүд байсан. 2020-11-12 66.181.181.200

Гэхдээ маш харамсалтай нь бүгд Ард түмнийхээ итгэлийг даасангүй.

Хэрэв эд нар шударгаар Эх орон, ард түмнийхээ төлөө ажилласан бол

Өдийд Улсын баатар мэт өргөмжлөгдөх байлаа.

Юун Хүрэлсүх нтр сураггүй байх байлаа.

Avatar

Зочин 2020-11-12 192.82.70.73

Жонкуу ялыг нь 3 сараар бууруул гээд шүүгчдэд үүрэг даалгавраа өгцөөн. Шүүгчид хийх ажилгүй Чонкуугийн амыг хараад л сууж байдаг болсон. ККК

Avatar

ЗОЧИН 2020-11-12 202.126.88.58

С БАЯР ГУАЙЧ МОНГОЛЫН ХААН ШИГ Л ЗАГНАЖ БАЙСАН ДАА ! ОДОО ШАЛДАА БУУЖ ДЭЭ ! ТӨРӨӨС ӨӨР ГАЗАР АЖИЛЛАЖ ҮЗЭЭГҮЙ , ТӨРӨӨС ТӨРСӨН ТЭРБУМТАН ДАА ! ХАРЖ Л БАЙЯ !

Avatar

Зочин 2020-11-12 202.21.100.210

1. Улсын дээд шүүх хүртэл цагаатгахгүй гэдэг нь ойлгомжтой харин ардын хувьсгалын 100 жилийн өршөөлийн хууль бүрэн эсвэл бүрэн бус үйлчлэх магадлалтай
2. Цаг хугацаа ерөнхий сайд С.Баярыг хэлмэгдэж явсанг нотлон гэдэг эргэлзээгүй үнэн
3.Цагаатгалын гэрчилгээ хэзээ нэг өдөр гарах л байх
4.Д.Бодоо,С.Данзан А.Амар нарын хувь зохиол ямар хугацааны дараа үнэнд хүрсэн билээ

Avatar

Зочин 2020-11-12 192.82.69.127

Чи мэдээд байгаа юм уу. Чи байтугай шүүж байгаа улс нь мэдэхгүй хохирогчгүй хэргээр ял тулгаад байгаа биз дээ. Үнэн гэж байдаг юм бол дээд шүүхээр хэрэгсэхгүй болгоно. Ийм хэрэг хийх мөн үү

Avatar

Зочин 2020-11-12 64.119.17.206

xiisen uildel muun uil ni ilt l uom chini yalaa duugui edel S. Bayaraa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж