Хөл хорионы дэглэм сахиулж байна | News.MN

Хөл хорионы дэглэм сахиулж байна

COVID-19

Хөл хорионы дэглэм сахиулж байна

Хөл хорионы дэглэм сахиулж байна

Дэлхий нийтийг сөхрүүлж буй Сovid-19 халдварыг манай улс дотооддоо алдалгүйарван сар тэссэн. Харин дөрвөн хүн дотоодоос халдвар авсан нь илэрч, тэдний ойрын хавьтлын буюу уулзсан, харилцсан, халдвар авсан байж болзошгүй хүмүүсийг олж тогтоон, хяналтад авахын тулд Улсын онцгой комисс (УОК)-оос Улаанбаатарт тав хоногийн хөл хорио тогтоогоод байна.

Энэ хүрээнд бүх шатны боловсролын байгууллагуудыг түр хааж, хотоос гарах хөдөлгөөнийг хязгаарлаад байгаа юм. Мөн иргэдийг шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байхыг зөвлөж, бас хяналт тавьж байна. Хөл хорионы дэглэмийг сахиулахаар мэргэжлийн хяналт, цагдаа, онцгой байдлын албан хаагчдын хамтарсан эргүүл хяналтын баг нийслэлийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрт үүрэг гүйцэтгэж байгаа билээ.

Иймд иргэн танд хөл хорионы дэглэмээ баримталж, шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байх, амны хаалтаа байнга зүүж,  халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахиж, төрийн байгууллагуудын албан хаагчдын тавьсан шаардлагыг биелүүлэхийг анхааруулж байна.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж