ХӨСҮТ: Жолоочийн ойрын хавьтлын батлагдсан тохиолдол 5 боллоо

Хуучирсан мэдээ: 2020.11.12-нд нийтлэгдсэн

COVID-19

ХӨСҮТ: Жолоочийн ойрын хавьтлын батлагдсан тохиолдол 5 боллоо

ХӨСҮТ: Жолоочийн ойрын хавьтлын батлагдсан тохиолдол 5 боллоо

Эрүүл мэндийн яам (ЭМЯ)-наас өнөөдөр (2020.11.12) Covid-19 цар тахлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. Өчигдөр нийт 644 хүнд Covid-19-ийн шинжилгээ хийхэд 24 хүнээс халдвар илэрчээ.

Тодруулбал, аравдугаар сарын 22-нд Алтанбулаг боомтоор орж ирсэн нэг хүний давтан шинжилгээ, арваннэгдүгээр сарын 10-нд Алтанбулаг боомтоор орж ирсэн тийр машины жолооч, аравдугаар сарын 19-нд Сөүл-Улаанбаатарын тусгай үүргийн нислэгээр ирсэн таван хүний давтан шинжилгээ, аравдугаар сарын 20-нд Сөүл-Улаанбаатарын тусгай үүргийн онгоцоор ирсэн найман хүний давтан шинжилгээ, аравдугаар сарын 24-нд Энэтхэг-Улаанбаатарын онгоцоор ирсэн гурван хүний давтан шинжилгээ, хяналтын гурван хүний шинжилгээнд тус тус халдвар илэрсэн байна.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:
-Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 84 хүн эмчлүүлж буй бөгөөд биеийн байдал нь хүнд 2, хүндэвтэр 10, хөнгөн 72 хүн байна. Монгол Улсад батлагдсан халдварын 406 тохиолдлын 317 нь эдгэрсэн.

Алтанбулаг боомтоор орж ирсэн, тусгаарлалтад 21 хоног байж байгаад гарсан олон улсын тээврийн жолооч болон гэр бүлийн хүн, хадам ээж болон дүүгээс нь өчигдөр Covid-19 илэрсэн. Тэдний ойрын хавьтал болох 73 хүнийг ХӨСҮТ-д тусгаарлан шинжилгээ авах ажиллагаа үргэлжилж байна.

Дээрх 73 хүний 48 ойрын хавьтлын шинжилгээ өнөөдөр гарч, нэг хүнээс Covid-19 илэрсэн. Ийнхүү ачаа тээврийн жолоочийн ойрын хавьтлын батлагдсан тохиолдол тав боллоо. Хоёрдогч хавьтал болох 171 хүний шинжилгээнд Covid-19 илрээгүй. Мөн Замын-Үүд, Өмнөговь, Сэлэнгэ аймаг руу явсан нийт таван хүний шинжилгээнд халдвар илрээгүй. Бусад тандалт, судалгаа шинжилгээний ажил үргэлжилж байна.

Энэ үеэр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр “ Нийслэлийн нутаг дэвсгэрт өнөөдрийн байдлаар үйл ажиллагаа явуулж буй худалдаа, хоол үйлдвэр, үйлчилгээний 10.147 газар бий. Энэ дотроос зөвхөн хүнсний худалдааны 68 том, жижиг төв байна.

Тодруулбал үүнээс:

  •  Сонгинохайрхан дүүрэгт-22
  • Баянзүрх дүүрэг-17
  • Баянгол дүүрэгт-12
  • Сүхбаатар дүүрэгт-3
  • Налайх дүүрэгт-1
  • Хан-Уул дүүрэгт-1
  • Чингэлтэй дүүрэгт-7
  • Багануур дүүрэгт-3

Өнөөдрийн байдлаар хайпермаркет, супермаркет мини маркет, хүнсний дэлгүүр зэрэг зөвхөн хүнсний чиглэлийн 3.731 дэлгүүр үйлчилгээ үзүүлж байгаа юм. Эдгээр дэлгүүрүүд тав хоногийн хугацааанд 07:00-22:00 цаг хүртэл ажиллана. Харин согтууруулах ундаагаар үйлчилдэг тусгай зөвшөөрөл бүхий ресторан, баар, кафены үйлчилгээг түр хугацаагаар хаагаад байна.

ЭМЯ: Covid-19-ийн халдварын тархалтын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэж байна

ЭМЯ: Covid-19-ийн халдварын тархалтын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэж байна

Posted by News.mn on Wednesday, November 11, 2020

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
59
ХарамсалтайХарамсалтай
14
ТэнэглэлТэнэглэл
11
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж