ЭМГЭНЭЛ | News.MN

ЦЭНДИЙН МОЛОМ
(1932-2020)

Монголын Төр, нийгмийн зүтгэлтэн, авьяаслаг удирдах ажилтан Цэндийн Молом 2020 оны арваннэгдүгээр сарын 10-нд хүнд өвчний улмаас насан өөд болов.

Ц.Молом нь 1932 онд Увс аймгийн Давст сумын нутагт төрж, 1950 онд Санхүү эдийн засгийн техникум, 1958 онд ЗХУ-д Эрхүү хотын Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг төгсөж, санхүүч эдийн засагч мэргэжил эзэмшчээ.

Тэрбээр 1950-1963 онд Сангийн яаманд зааварлагч, Увс аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргаанд байцаагч, Санхүү эдийн засгийн техникумд багш, хичээлийн эрхлэгч, захирал, Сангийн яаманд хэлтсийн дарга, орлогч сайд, 1963-1965 онд Эдийн засгийн хамтын ажиллагааны олон улсын банкны ерөнхий хорооны гишүүн, 1965-1968 онд БНМАУ-аас ЗХУ-д суугаа ЭСЯ-д худалдааны төлөөлөгч, 1968-1969 онд Сангийн яамны нэгдүгээр орлогч сайд, 1969-1979 онд Сангийн яамны сайдаар тус тус ажиллаж,  Сангийн яамны сайдын албыг хамгийн олон жил хашсан 3 хүний нэг болж түүхэнд үлдсэн.

Ц.Молом 1979-1983 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга бөгөөд Улсын ардын хянан шалгах хорооны даргын өндөр албан тушаалд томилогдон ажиллаж байв.

Тэрбээр 1983-1985 онд Хөдөлмөр, нийгэм хангамжийн улсын хороонд ахлах эдийн засагч, 1985-1988 онд Монголын иргэний агаарын тээврийн газарт орлогч дарга, 1988-1990 онд Эдийн засгийн гадаад харилцаа, хамтын ажиллагааны яамны орлогч сайд, 1990-1994 онд Монгол Улсаас ХБНГУ-д суугаа ЭСЯ-нд худалдаа, эдийн засгийн зөвлөх, 1994-1997 онд ОХУ дахь “МИАТ” компанийн ерөнхий төлөөлөгчөөр тус тус ажиллажээ.

Ц.Молом залуу боловсон хүчнийг ажилд нь сургаж дадлагажуулах, мэдлэг мэргэжлийг нь дээшлүүлэхэд анхаардаг, эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан, өсөх ирээдүйтэй залуусыг дэмждэг, шударга, зарчимч, аливаа саад бэрхшээлийг даван туулах сэтгэлийн тэнхээтэй нэгэн байв.

Түүний хөдөлмөрийг төр, засаг өндрөөр үнэлж Санхүү, банкны тэргүүний ажилтан цол, тэмдэг,  ойн медалиуд, “Алтан гадас” одон, “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнаж, 2006 онд Монгол Улсын Гавьяат эдийн засагч цол хүртээжээ.

Монгол Улсын Гавьяат эдийн засагч Ц.Молом нь аливаа ажилд бүтээлч, санаачилгатай ханддаг, салбар байгууллагынхаа хэмжээнд тулгамдсан сорилт, нийгмийн асуудлыг өргөн хүрээнд харж шийдвэрлэж чаддаг байснаараа хамт олныхоо хүндэтгэлийг хүлээсэн, улс эх орноо гэсэн чин сэтгэлтэй, алсын хараатай чадварлаг, нэр хүндтэй удирдах ажилтан байлаа.

Ц.Моломын авьяас билэг, мятаршгүй зүтгэл, шинийг санаачлагч, бүтээлч сэтгэлгээ, улс орны санхүү эдийн засгийн хөгжил чадавхыг бий болгоход гаргасан хүч чармайлт, хувь нэмэр, ажилсаг, нөхөрсөг зан чанар бидний зүрх сэтгэлд үүрд мөнхрөн үлдэж санхүү эдийн засгийн салбарт тодоос тод гэрэлтэх болно.

Х.БАТТУЛГА, Г.ЗАНДАНШАТАР, У.ХҮРЭЛСҮХ,
Я.СОДБААТАР, Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Ч.ХҮРЭЛБААТАР,
Б.ЧОЙЖИЛСҮРЭН, О.ЦОГТГЭРЭЛ, Н.ЭНХТАЙВАН,
Б.ЗАНДАНБАТ, Д.БАТСАЙХАН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

bii 2020-11-12 202.21.108.221

um ma ni badmi hum.100 erhemd amid bhadn oruulahgui yaav da

Avatar

Зочин 2020-11-12 202.126.89.59

ум маани бад ни хум

Avatar

Зочин 2020-11-12 192.82.70.226

Гүн эмгэнэл илэрхийлье

Avatar

И.Норовжав 2020-11-12 192.82.73.31

Монгол улсын төр, нийгэмийн ахмад зүтгэлтэн , төрийн сайд, , Монгол улсын санхүү , эдийн засгийн засгийн хүч чадлыг нэмэгдүүлж , улс ороноо эрчимтэй хөгжүүлэх , санхүү, эдийн засгийн удирдлагын арга механизмийг боловсронгуй болгоход олон жил өөрийн ухамсарт амьдралаа зориулсан , гавъяат эдийн засагч мань ертөнцийн мөнх бусийг үзүүлж , гэр бүл, үр хүүхэд , ах дүү нарт нь хүнд гарз тохиолдсонд гүн эмгэнэл илэрхийлье . Ум маани бад му хум

Avatar

Altantapia 2020-11-12 202.55.188.36

Ym maani badmi xym

Avatar

Зочин 2020-11-12 202.179.21.221

Ум маани бадми хум

Avatar

зочин 2020-11-12 103.212.117.154

Ум маани бад му хум
сайн төрлийг олох болтугай

Avatar

IRGEN 2020-11-12 192.82.71.242

MONGOL ULSAA HUGJUULEH GEJ CHIN SETGELEESEE ZUTGESEN AJILCH HICHEENGUI SHUDARGA HUNII NEG BAISAAN

Avatar

Зочин 2020-11-12 202.9.46.54

АА МЭДЭХГҮЙ ХҮҮ НЬ ТАСАРСАН БАЯН ЗАЛУУ БАЙСАН. ЦАГТАА УБ-Д БАЙХГҮЙ УНАА УНАЖ ДАВХИДАГ БАЙВ. ХОЖИМ НЬ АРХИНД ОРООД ГУДАМЖИНД ҮХСЭН СУРАГ ДУУЛДСАН

Avatar

хэлмэгдэгч байна 2020-11-12 192.82.78.76

Социализмын үлдэгдэл нөгөө тойрон хүрээлэгчдийн нэг бөлгөө…

Avatar

Зочин 2020-11-12 58.109.221.157

um ma ni bad mi hum

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж