Бүх нийтийн бэлэн байдлын үед боомтууд хэрхэн ажиллах вэ?

Хуучирсан мэдээ: 2020.11.12-нд нийтлэгдсэн

COVID-19

Бүх нийтийн бэлэн байдлын үед боомтууд хэрхэн ажиллах вэ?

Бүх нийтийн бэлэн байдлын үед боомтууд хэрхэн ажиллах вэ?

Монгол Улсын Засгийн газрын шийдвэр, Улсын онцгой комиссын 2020 оны арваннэгдүгээр сарын 10-ны өдрийн 32 дугаар хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэн Монгол, Оросын хилийн Алтанбулаг автозамын боомтоор хил нэвтрэх ачаа, тээврийн хөдөлгөөнийг 2020 оны арваннэгдүгээр сарын 16-ны өдрөөс 2021 оны нэгдүгээр сарын 18-ныг хүртэл зогсоох шийдвэр гаргасан.

Дурьдсан хугацаанд Алтанбулаг боомтоор нэвтрэх ачаа, тээврийн хөдөлгөөн халдваргүйжүүлэлтийн өндөржүүлсэн дэглэмийн дор хэвийн үргэлжилж, хилийн болон гүний гаалийн бүрдүүлэлт хийгдэж байна. Яг одоогийн байдлаар Алтанбулаг боомтод импортын ачаа бүхий 49 машин хоносон, үүнээс өргөн хэрэглээний хүнсний бараа, бүтээгдэхүүн ачсан 38 машин гүний гаалийн бүрдүүлэлт хийлгэхээр хамгаалалтын дор Улаанбаатар хот дахь гаалийн хяналтын бүсүүд рүү явах бол 10 машин Алтанбулаг дахь гаалийн салбарт бүрдүүлэлт хийлгэхээр хүлээж байна.

Засгийн газрын шийдвэрийн дагуу Алтанбулагийн чөлөөт бүсэд тусгаарлалтын бүс, бараа бүтээгдэхүүн шилжүүлэн ачих талбай байгуулж, 2021 оны нэгдүгээр сарын 18-ны өдрөөс эм, эмийн бүтээгдэхүүн, өндөг, жимс, жимсгэнэ зэрэг түргэн гэмтэж, муудах бараа бүтээгдэхүүнийг энэ талбайд шилжүүлэн, ачилт хийлгэж, гаалийн бүрдүүлэлт хийж байхаар төлөвлөж байна.

Цагааннуур, Тэс, Боршоо, Арцсуурь, Ханх, Ульхан боомтуудын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоосон. Баян-Өлгий аймаг дахь Цагааннуурын боомтоор арваннэгдүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн сар бүрийн хоёр, дөрөв дэх долоо хоногт шатахуун тээвэрлэх машинуудыг нэвтрүүлнэ.

БНХАУ-тай хил залгаа бусад боомтуудын экспорт, импортын үйл ажиллагаа тус тус гаалийн бүрдүүлэлтийн горимын дагуу хэвийн явагдаж байна. Нүүрс, зэсийн баяжмал, жонш, төмрийн хүдэр, баяжмалын экспорт Гашуунсухайт, Шивээхүрэн болон Ховдын Булган, Дорноговийн Замын-Үүд, Хангийн боомтоор хэвийн хийгдэж байгаа юм. Дархан, Орхон аймаг дахь гаалийн газруудын гүний хяналтын бүсүүдэд зэсийн баяжмал, төмрийн хүдэр болон баяжмалын ачилт, гаалийн бүрдүүлэлт мөн хэвийн горимоор хийгдэж байна.

Улаанбаатар хот дахь гаалийн газрын гаалийн хяналтын бүсүүдэд төрөл бүрийн бараа, бүтээгдэхүүний экспорт, импортын бүрдүүлэлт мөн хэвийн горимоор хийгдэж буй юм.

Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын салбаруудаар эм, тариа, хүмүүнлэгийн бараа, нэг бүрийн хамгаалах хэрэгсэл, дипломат ачааг саадгүй нэвтрүүлэх бүрдүүлэлтийн үйл ажилагаа хэвийн үргэлжилнэ.

Буянт-Ухаа гаалийн газар хэвийн ажиллаж байна. MGL3136 аяллын дугаартай Берлин-УБ чиглэлийн ачааны онгоц Улаанбаатарт 2020.11.12-ны өдрийн 11:10 цагт бууна. Харин MGL7235 аяллын дугаартай Улаанбаатар-Гуанжоу чиглэлийн ачааны онгоц 2020.11.12-ны өдрийн 12:10-аас Гуанжоу руу ниснэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж