Тэрүнофүжи Ган-Эрдэнэ нэг ч унаагүй башёг тэргүүлж байна

Хуучирсан мэдээ: 2020.11.12-нд нийтлэгдсэн

Тэрүнофүжи Ган-Эрдэнэ нэг ч унаагүй башёг тэргүүлж байна

Тэрүнофүжи Ган-Эрдэнэ нэг ч унаагүй башёг тэргүүлж байна

Японы мэргэжлийн сүмо бөхийн кюүшюү башёгийн дөрөв дэх өдрийн барилдаанууд өчигдөр (2020.11.11) Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд явагдлаа. Цар тахлын улмаас 5000 үзэгчийг л ордонд орохыг зөвшөөрч буй энэ удаагийн кюүшюү башёд Хакүхо М.Даваажаргал, Какүрюү М.Ананд болон озэки Асанояама нар гэмтлийн улмаас барилдахгүй болсон билээ.

Башёгийн дөрөв дэх өдөр озэки Такакэйшо маэгаширагийн хоёрт эрэмбэтэй Оношог давсан бол озэки Шодай маэгаширагийн хоёрт эрэмбэтэй Дайэйшод өвдөг шороодов. Шинэхэн озэки Шодай барилдааны үеэр баруун шагайндаа бэртэл аван энэ удаагийн башёг цааш үргэлжлүүлэх боломжгүй болжээ. Ингэснээр озэки Такакэйшо энэ башёгийн ганц өндөр цолтой бөх болж үлдэв.

Комүсүби Тэрүнофүжи Ган-Эрдэнэ энэ өдөр Окиноүмиг давж, башёгийн дөрөв дэх ялалтаа авав. Тэрбээр нэг ч унаагүй башёг тэргүүлж байна. Түүнтэй адил нэг ч унаагүй зургаан бөх бий. Мөн Хошорюү Бямбасүрэн маэгаширагийн 15-т эрэмбэтэй Чиёотаирюүтай тааран барилдаж, башёгийн анхны ялагдлаа хүлээлээ. Хошорюү Бямбасүрэн гурван даваа, нэг унаатай яваа.

Кирибаяама Лхагвасүрэн сэкивакэ Митакэүмиг давж, кюүшюү башёгийн анхны даваагаа авсан бол Ичиножо Ичинноров, Тамаваши Мөнх-Оргил нар өвдөг шорооджээ. Одоогоор Ичиножо Ичинноров нэг ч даваа авалгүй, дөрвөн унаатай байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж