Оюутны билетийг есдүгээр сард олгоно

Хуучирсан мэдээ: 2010.08.07-нд нийтлэгдсэн

Оюутны билетийг есдүгээр сард олгоно

Сар хүрэхгүй хугацааны дараа 2010-2011 оны хичээлийн шинэ жил эхэлнэ. Үүнтэй холбогдуулан оюутан сурагчдад олгодог нийтийн тээврийн  хөнгөлөлтийн билетийг хэрхэн олгох талаар тодрууллаа. Одоогийн байдлаар нийтийн тээврээр хөнгөлөлтийн билетээр зорчих оюутны тоо нарийн гараагүй байгаа учир  есдүгээр сарын сүүлээр билетийг оюутнуудын гарт хүргэх юм байна. Өнгөрсөн жилийн байдлаар 79929 оюутанд хөнгөлөлтийн билет олгож байжээ. Үүнээс төгсөх ангийн оюутнууд 10 хувийг, нэгдүгээр курсын оюутнууд 30 хувийг эзэлж байсан.  Анги дэвших болон, шинээр элсэгчдийн тооноос хамаарч билетийн тоо өөрчлөгддөг аж. 2011 оноос оюутан сурагчдын нөхөн олговорын төсвийг БСШУЯ-ны сайдын багцад оруулахаар Хотын дарга хүсэлт тавьсан байна. Учир нь нийслэл хотын оюутнаас гадна хөдөө орон нутгаас ирж суралцагсад нийт оюутны 60 хувийг эзэлж байгаа нь нөхөн олговрыг дан ганц нийслэлийн төсвөөс шийдэх нь хүндрэлтэй байна гэж үзжээ. Энэ асуудлыг  БСШУЯ-ны сайд, холбогдох мэргэжилтнүүд судалж байгаа юм байна.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж