Өнөөдөр автомашины дугаарын хязгаарлалт үйлчилнэ

Хуучирсан мэдээ: 2020.11.12-нд нийтлэгдсэн

COVID-19

Өнөөдөр автомашины дугаарын хязгаарлалт үйлчилнэ

Өнөөдөр автомашины дугаарын хязгаарлалт үйлчилнэ

Засгийн газраас Монгол Улсын хэмжээнд Гамшгийн тухай хуулийн дагуу Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт энэ сарын 17-ны 06.00 цаг хүртэл  шилжүүлж байгаа талаар өчигдөр (2020.11.11) албан ёсоор зарласан. Ингэснээр хүнсний үйлдвэр, дэлгүүр, эмийн сан, эмнэлэг, дэлгүүр, усан хангамж, хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, зэрэг газруудад хязгаарлалт хийхгүй.

Мөн бусад төрийн болон төрийн бус үйлчилгээний газруудад хатуу хорио цээрийн дэглэм тогтоосон. Нийслэл хотод нийтийн тээвэр өглөө оройд ажил эхлэх, тарах цагуудад богино цагаар үйлчлэх бол өнөөдөр (2020.11.12) дугаарын хязгаарлалт хэвийн үйлчилнэ.

Дашрамд дурдахад, нийслэлд бүртгэлтэй тээврийн хэрэгслүүдээс

  • 1 дугаараар төгссөн 54,606
  • 6 дугаараар төгссөн 54,697
  • 2 дугаараар төгссөн 54,917
  • 7 дугаараар төгссөн 55,125
  • 3 дугаараар төгссөн 54,909
  • 8 дугаараар төгссөн 55,633
  • 4 дугаараар төгссөн 54,997
  • 9 дугаараар төгссөн 55,571
  • 5 дугаараар төгссөн 55,413
  • 0 дугаараар төгссөн 55,517 ширхэг тээврийн хэрэгсэл байна. Үүнээс сондгой тоогоор төгссөн нь 275,624, тэгш тоогоор төгссөн 275,761 ширхэг тээврийн хэрэгсэл байна.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж