ОХУ-ын эрдэмтэд "Спутник-5" вакцины гуравдугаар үеийн олныг хамарсан туршилтаа дуусган дүгнэж, 92 хувийн үр дүнтэй, ямар нэг гаж нөлөө байхгүй хэмээн мэдээлжээ.
Тус эцсийн шатны туршилтад нийт 40 мянган хүн оролцсон бөгөөд эрдэмтэд одоогийн байдлаар нийт 16 мянган хүний мэдээллийг шинжилж үзээд байна хэмээн вакцин бүтээсэн Гамалея судалгааны хүрээлэнгээс мэдээлжээ.
Тайлангаас харахад вакцины туршилтад оролцсон хүмүүсийн дунд халдвар авсан 20 хүн байсан бөгөөд бүгдэд нь пацебо болон вакцин аль алиныг нь тарьжээ. Үр дүнд нь "Спутник-5" вакцин 10 хүн тутмын есд нь Covid-19-өөс ангижрах, сэргийлэхэд хангалттай дархлаа тогтоосон буюу 92 хувь үр дүнтэй хэмээн эрдэмтэд үзсэн байна.
Эрдэмтэд "Спутник-5" вакциныг анх наймдугаар сард хоёрдугаар шатны, цөөн хүн хамруулсан туршилтынхаа дараанаас аюулгүй хэмээн үзэж, бүртгүүлсэн бөгөөд ийнхүү гуравдугаар шатны туршилтыг эмч, багш нар гэх мэт хамгийн эрсдэлтэй ажил хийж байгаа хүмүүс дээр хийсэн юм.
Зарим эх сурвалжуудын мэдээлж байгаагаар вакцин тариулснаас хойш зарим хүмүүст богино хугацаанд халуурах, толгой өвдөх зэрэг ханиадныхтай төстэй шинж тэмдэг, тариулсан хэсэгт өвдөх зэрэг жижиг шинж тэмдгүүд илэрчээ.
Гамалея хүрээлэнгийн эрдэмтэд үлдсэн хүмүүсийн мэдээллийг хянаж, бүрэн судалгааны тайлан гарган, вакциныг 100 хувь аюулгүй хэмээн батлахад дахиад зургаан сар шаардлагатай хэмээн мэдэгдсэн байна.
Эх сурвалж: RT
Зочин 2020-11-12 202.21.109.101
5 биш ээ. Латин V. кирилл В.
Зочин 2020-11-12 66.181.161.9
Вакцин байтугай бандаашаа урдаас зөөдөг байж бас ХХАХА дарчихжээ салбадай шиг марзагнах дуртай
/*-*/ 2020-11-12 49.0.212.165
10 хүн тутмын 9,2 хүн нь эдгэнэ. Үлдсэн 0,8 хүн нь нахина.
bi tariulanaa .. 2020-11-12 66.181.181.230
oros vakitsen naidvartai daa. bi lav tariulanaa. harin hujaa vakitseniig bol yasan tariulahgui dee..
Иргэн 2020-11-12 64.119.18.229
Энэ сайт оросын үзэл суртлын тролл юм шиг. Байнга худлаа мэдээлэл гаргаж, монголчуудын тархийг угаах, хорлох зүйл нийтлэж бн. Оросын, мөн хятадын вакцинууд үр дүнгүй, туршилтыг явуулж байсан найз орнууд нь түрүүчээсээ зогсоогоод бгаа.
Зочин 2020-11-12 139.5.219.225
Харин чи бусдаас даалгавар авсан жинхэнэ хорлогч биш биз. Нэг хэсэг нь энэ аюултай өвчнийг эмчлэх гээд зүтгэж байхад , чам мэт нь хорлох санаа агуулаад л ,үмхий санаа гаргаад л
Зочин 2020-11-12 66.181.181.230
ene hujaa hurliiz dandaa orosiin tuhai medeen deer orj irj oriolood bdag gar daa…hudalaa ardchilsan vzelt bolj dvr esgenee hurliizuud..
Зочин 2020-11-12 64.119.19.85
10 хүний 9 яахаараа 92 хувь болдын
Зочин 2020-11-12 202.126.89.218
Зөв бичиж сурчихаад цэцэрх. Болдог юм бэ?
Зочин 2020-11-12 139.5.217.48
Госдум бүхэлдээ, тэгээд путин өөрөө түүний баг тойрон хүрээлэл, бүр цаашлан нөгөө фсб, росгварди нь бүхлээрээ тариулаад… бас хэдэн сар ажиглаж үр дүн нь яаж эргэхийг харцгаая. Тэгээд л энэ вакцинд итгэх эсэх талаар ярьж хэлэлцэж болох юм…