Жолоочийн ойрын хавьтлынхны шинжилгээний хариу 12.00 цагт гарна

Хуучирсан мэдээ: 2020.11.12-нд нийтлэгдсэн

COVID-19

Жолоочийн ойрын хавьтлынхны шинжилгээний хариу 12.00 цагт гарна

Жолоочийн ойрын хавьтлынхны шинжилгээний хариу 12.00 цагт гарна

Алтанбулаг боомтоор орж ирсэн, тусгаарлалтад 21 хоног байж байгаад гарсан олон улсын тээврийн жолооч болон гэр бүлийн хүн, хадам ээж болон дүүгээс нь Covid-19 илэрсэн талаар өчигдөр (2020.11.12) Улсын Онцгой комисс (УОК)-оос мэдээлсэн. 

Мөн тэдний ойрын хавьтал болох 73 хүнийг ХӨСҮТ-д тусгаарлан шинжилгээ авч буй. Дээрх хүмүүсийн шинжилгээний хариу өнөөдөр (2020.11.12) 12:00 цагт гарах бөгөөд дам хавьтлын хүмүүсийг судлан тогтоож, шаардлагатай арга хэмжээнүүд авч байна.

Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын тав хоногийн хугацаанд халдвар авсан тухайн иргэний ойрын болон дам хавьтлын 3500 орчим хүнд шинжилгээ тандалт судалгааг бүрэн хийж, хариу арга хэмжээ авч, тархалтыг бүрэн хянаж чадна хэмээн УОК тооцож байгаа талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Дашрамд дурдахад, мэргэжлийн байгууллагуудын эрсдэлийн хамтарсан үнэлгээгээр Covid-19 Монгол Улсын хүн амын дунд тархах эрсдэл “Маш өндөр-5” гэж үнэлсэн болохыг Засгийн газраас мэдээллээ. Иймд халдварын тархалтыг хязгаарлах, хавьтлыг бүрэн тогтоох, хянах, улсын хэмжээнд тархахаас сэргийлэх зорилгоор бүх нийтийн бэлэн байдал зарлаж, хатуу дэглэмийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн юм.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж