Бөхийн барилдаанууд цуцлагдлаа

Хуучирсан мэдээ: 2020.11.12-нд нийтлэгдсэн

COVID-19

Бөхийн барилдаанууд цуцлагдлаа

Бөхийн барилдаанууд цуцлагдлаа

Манай улс Гамшгаас хамгаалах тухай хуульд заасны дагуу бэлэн байдлын зэрэгт шилжээд байна. Иймд Их Эзэн Чингис хааны мэндэлсэн Монгол бахархлын өдөрт зориулсан, Улс аймгийн алдар цолтой шилдэг 128 бөхийн уламжлалт барилдаан цуцлагдлаа.

Бөхийн барилдаан энэ сарын 16-нд Буянт-Ухаа спортын ордонд 14:00 цагт товлогдоод байв. Мөн энэ сарын 12-нд товлогдсон Байнгын ажиллагаатай парламентын 30 жилийн ойд зориулсан барилдааныг Төрийн ёслолын албанаас Монгол бахархлын өдрийн барилдаантай хамтатган хийхээр шийдвэрлээд байсан юм.

Дашрамд дурдахад, өнөөдөр (2020.11.12) Бөхийн өргөөнд МҮБХны тэргүүлэгчид, бөхчүүд, багш нарын нээлттэй уулзалт зарлагдсан ч тодорхойгүй хугацаагаар хойшиллоо.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж