Трамп төрийн эргэлт хийж, иргэний дайн дэгдээж чадах уу? | News.MN

Трамп төрийн эргэлт хийж, иргэний дайн дэгдээж чадах уу?

Трамп төрийн эргэлт хийж, иргэний дайн дэгдээж чадах уу?

Трамп төрийн эргэлт хийж, иргэний дайн дэгдээж чадах уу?

АНУ-ын түүхэнд анх удаа сонгуульд албан ёсоор, улаан цайм ялагдсан Ерөнхийлөгч эрх мэдлээ хүлээлгэн өгөхөөс татгалзаж байна. Энэ нь мэргэжлийнхэн болон ажиглагчид төдийгүй энгийн иргэдэд хүртэл Трамп ямар нэгэн байдлаар төрийн эргэлт, цаашлаад иргэний дайн дэгдээхийг санаархаж, өөрийн засаглалыг авч үлдэхийн тулд дэмжигчдээ хүчирхийлэлд уриалан дуудах гэж байж магадгүй гэсэн түгшүүр төрүүлээд буй юм.

Энэ нь хэдий айдас хүйдэстэй санагдаж байгаа ч өмнө нь огт тохиолдож байгаагүй тул төсөөлөхийн аргагүй юм. Тэр тусмаа АНУ өөрөө бусад улс оронд өрнөж буй ардчилсан үйл явцад үргэлж хөндлөнгөөс оролцдог бөгөөд цаашлаад төрийн эргэлт өдөөх, ард түмний эрх баригч намдаа итгэх итгэлийг сулруулахыг санаархдаг билээ. Жишээлбэл, АНУ-ын ашиг сонирхол өнгөрсөн жил Боливид дээрх байдлаар нөлөөлсөн билээ. Тиймээс яг энэ зүйл АНУ-д эргээд өөрсдөд нь тохиолдоно гэж бодохоор санаанд багтамгүй. Өмнө нь АНУ 2000 онд ширүүн, маргаантай сонгууль үзэж байсан туршлагатай. Америкийг үүсгэн байгуулсан эрхмүүд ч тийм зүйл болно гэдгийг урьдаас мэдэж байсан гэдэг. Тухайлбал, Америкийн эхэн үеийн түүхэнд Жорж Вашингтон ард түмэндээ суудлаасаа буухыг хүсдэггүй Ерөнхийлөгчийг хэзээ ч бүү сонгоорой хэмээн захиж байсан аж.

Гэтэл одоо Дональд Трамп ялагдлаа үл хүлээн зөвшөөрч, суудлаасаа буухаас татгалзаж буй анхны түүхэн Ерөнхийлөгч болж байна. Тиймдээ ч зарим хүмүүс түүнийг төрийн эргэлт хийх гэж байна хэмээн эмээж байгаа юм. Сонгуулийн үр дүн гарч эхэлснээс хойш Трамп “Зарим сонгуулийн саналын хуудсыг хүчингүй болгож байна” гэх мэтээр ор үндэсгүй жиргээ бичих болсон билээ. Мөн тэрбээр сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхөөс эрс татгалзаж, нотлох баримтгүйгээр шүүхэд зарга үүсгэн тэмцэхийг оролдож байгаа юм.

Сонгуулийн өмнө ажиглагчдын таамаглаж байсан нь биеллээ олж, Трамп суудлаасаа буухыг үнэхээр хүссэнгүй. “Байден сонгуульд төлөөлөгчдийн олонхийн саналыг авлаа ч Трамп хүлээн зөвшөөрөхгүй байвал энэ асуудлыг дуусгах ямар ч жишиг, журам, хууль бидэнд байхгүй. Сонгуулиас болж өмгөөлөгч нар эцэс төгсгөлгүй заргад орооцолдсон маш олон жишээ олон улсад бий” хэмээн ажиглагч Бартон Геллман ярьжээ.

Сонгуулийн үр дүн тодорхой болоод долоо хонож байхад байдал өөрчлөгдсөнгүй. Цаашид юу болох вэ? Трамп цаашид хэрхэн хөдлөх, юу хийх талаар маш олон таамгуудыг хүмүүс ярилцаад эхэлжээ. Гэхдээ түүний хязгаарлагдмал эрх мэдлийн хүрээнд тэдгээрийн чухам аль нь боломжтой вэ? энэ талаар мэргэжлийнхэн байр сууриа дараах байдлаар илэрхийлжээ.

Төрийн эргэлт гарахгүй байж магадгүй ч иргэд Трампын ор үндэсгүй мэдэгдлүүдээс болоод ардчилалд итгэх итгэлээ алдаж магадгүй

Зарим улстөрчид болзошгүй төрийн эргэлт бус Трампын худал үгс ард иргэдийн ардчилалд итгэх итгэлийг сулруулах вий гэдэг нь хамгийн том түгшүүр хэмээн үзэж байна. Ард түмний итгэл сулрах нь цаашдаа улам даамжирсаар ирээдүйд төрийн эргэлт болох урт замын эхлэл, суурь болдог аж.

Улс төр судлаач Хенри Фаррелл "Вашингтон Пост" сонины нийтлэлдээ “Трампын ор үндэсгүй худал үгс америкчуудын ардчиллыг зэврүүлж дууслаа” хэмээн бичжээ. Тэрбээр тус нийтлэлдээ Трампын худал нэхэмжлэлүүдэд итгэж байгаа хүмүүс бол ардчилалд огт итгэхээ больсон хүмүүс хэмээн тодорхойлсон байна. Үүнийг сүүлийн үед хийсэн санал асуулга ч баталж буй. Тухайлбал, Politico/Morning Consult-ын зохион байгуулсан санал асуулгын дүнгээс үзэхэд Бүгд найрамдахчуудын 70 хувь нь Ерөнхийлөгчийн сонгуулийг чөлөөт, шударга болсон гэдэгт итгэхгүй байгаагаа мэдэгдсэн нь санаа зовмоор өндөр тоо юм.

Фаррелл “Тэд сонгуулийг урьдаас будлиантуулсан тул үр дүн илэрхий байсан хэмээн бодоцгоох болно. Муугаар бодоход энэ нь биднийг цаашид ардчилал нуран унахад хөтөлж болзошгүй юм. Хэрвээ хэсэг хүмүүс ардчиллыг хэн нэгэн өөрсдийнх нь эсрэг системтэйгээр луйварддаг хэмээн итгэвэл хэзээ ч ардчилалд захирагдахаа больж, өөрсдийн итгэл үнэмшилд таарсан өөр тогтолцоонд шилжихийг хүснэ. Тийм хүмүүсийн тоо олширсоор байвал ардчиллаас өшөө авах, хариу цохилт хийх, төрийн эргэлт өдөөх эхлэл болох юм” хэмээн бичжээ.

Мөн улс төрийн шинжлэх ухааны эрдэмтэн Адам Пржеворски “Сонгуулийн үеийн зөрчилдөөнийг хүчээр зохицуулах нь асар их эрсдэлтэй. Хүчирхийлэл болон өөр өртөг өндөртэй мөргөлдөөнөөс улс төрийн аль ч хүчин зайлсхийдэг. Гэхдээ сонгуулийн маргаан хэтэрхий өндөр, эсвэл сөрөг хүчин дүрмийн дагуу ялах ямар ч аргагүй болсон үед дээрх тогтолцоо түр хугацаанд зөрчигдөх нь бий” хэмээн ярьсан байна.

Төрийн эргэлт болохгүй. Учир нь шүүх америкчуудыг аварна

Шүүх засаглал, эрүүгийн эрх зүйн тогтолцоо, улс төр судлаач Эли Мистал The Nation агентлагт “Тийм ээ, Трамп сонгуулийн үр дүнг хэрэгсэхгүй болгохоор тэмцэж байгаа ч төдийлөн амжилт олохгүй байна. Үүний гол учир нь Трампын гаргасан аль ч гомдол, нэхэмжлэлд сонгууль будлиантай болсон, сонгогчдыг залилан мэхэлсэн гэх нотлох баримт хангалтгүй байгаа юм. Трамп Пеннсилвани муж дахь өөрийнх нь ажиглагчид шуудангаар ирсэн саналуудыг тоолох үйл явцыг харах боломж олдоогүй хэмээж буй ч энэ нь худлаа гэнэ. Учир нь Трампын ажиглагчид тухайн үед санал тоолох өрөөнд орох эрхтэй байсан гэдгийг өмгөөлөгч нар хүлээн зөвшөөрчээ. Улмаар Трампын зарга өөрчлөгдөж, ажиглагчид нь санал тооллогыг баттай харах хэмжээнд ойртох эрхгүй байна хэмээн гомдоллох болсон. Тиймээс шүүх тэднийг илүү ойртож болно хэмээн зөвшөөрөл өгсөн юм. Гэвч  сонгуулийн үр дүнд огт ялгаа гарсангүй” хэмээн бичиж нийтлүүлжээ.

Мисталын тайлбарлаж байгаачлан Трампын аль ч нэхэмжлэлийн дагуу нэгэнт тоологдсон саналуудыг хэрэгсэхгүй болгох боломжгүй юм. Учир нь тэр бол шүүхийн хийх ажил биш аж.

Тэрбээр Трампын кампанит ажил будлиантай сонгууль гэх нэрийг барин Америкийг 70 хоногийн турш тодорхойгүй байдалд байлгаж, үймээн самуунд хөтөлж магадгүй хэмээн эмээж буй юм байна.

Тэрбээр “Сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн эдгээр үйл ажиллагаанууд нь Трампын кампанит ажилд асар их мөнгө олох боломж юм. Хэрвээ ард түмний илгээж байгаа хандивыг нарийвчлан харвал 60 орчим хувь нь Трампын сонгуулийн сурталчилгааны өрийг тэглэхэд зарцуулагдах бололтой” хэмээн бичжээ.

Гэхдээ Мисталын хүлээн зөвшөөрч байгаачлан Трамп үнэхээр төрийн эргэлт хийж, цэргийн хүчээр өөрийгөө засгийн эрхэнд үлдээхийг оролдвол иргэний дайн дэгдэх бүрэн боломжтой ажээ.

Харин Salon агентлагийн тоймч Аманда Маркоттегийн байр суурь дээрээс авч үзвэл Трамп үнэн хэрэгтээ генералуудын дэмжлэгийг авч чадахгүй тул “алиалагч мэт” худлаа дүр эсгэж буй аж.

Төрийн эргэлт бол нэг асуудал. Тэгвэл иргэний дайн?

Ойролцоогоор 71 сая америк Трампын төлөө, 76 сая нь Байдены төлөө саналаа өгсөн гэдгийг санах хэрэгтэй. АНУ 2016 онтой харьцуулахад ийнхүү хуваагдсан байна. Гэхдээ судалгаанаас үзвэл ийм хуваагдмал байдал нь иргэний дайны хангалттай өдөөгч болж чадахгүй. "Вашингтон Пост" сонинд тайлбарласнаар ард түмний зөрчилдөөн дээр төрийн сул дорой байдал нэмэгдэж байж иргэний дайн дэгдэх шалтгаан болдог байна. Тухайлбал, тухайн улсад ядуурлын түвшин өндрөөс гадна зэвсэгт бослогыг хянах цэргийн хүч, хууль эрхзүй сул байгаа үед иргэний дайн гардаг аж.

Эх сурвалж: SALON

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ЗөвЗөв
17
ТэнэглэлТэнэглэл
11
ХарамсалтайХарамсалтай
4
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

36 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

солиорчихсон юм 2020-11-12 64.119.17.176

хэхэ, тийм юм америкт зүгээр нэг болчихдоггүй, тэгдэг байсан бол америк одоогийнх шиг 250 жил тогтоод байж байхгүй шүү дээ дуракуудаа. Хэвлэл мэдээлэл нь чөлөөтэй, дурын хүн нь юм ярьж байдаг том улс болохоор их л тэнэг хүмүүс гэж ойлгоод байх шиг байна. Америк өөрийгөө мэддэг, хэний ч тэнэг тархи угаалтанд ордоггүй хууль, сэтгэлгээ, бүтэцтэй учраас бусдад яаж ч тэнэг харагдах тэд нарт огт падлийгүй. Лалын орнууд, Орос, Оросыгоо дагадаг тролл монгол ирваачуул л их баясаад байдаг.

Avatar

Зочин 2020-11-12 192.82.74.197

iim hereggui hogiig hen bichdeg bnaa. ajilaasaa zailuuul taarna

Avatar

Зочин 2020-11-12 202.9.46.53

Ci bas unshij bdg saihan taar ch dee

Avatar

sumya 2020-11-12 66.181.161.81

sonir holtoi bna

Avatar

Зочин 2020-11-12 202.21.108.24

Ene bol zugeer l shahalt uzuulj baina, busdaar uneniig, luivriig ilchlehiig huseegui hunii har or baiba

Avatar

Зочин 2020-11-12 202.21.108.24

Pr baina

Avatar

Зочин 2020-11-12 202.126.89.100

Трамп ор үндэсгүй ингэхгүй байлгүй.

Avatar

Зочин 2020-11-12 150.129.142.198

ТРАМП БОЛ ДҮҮРЧИХСЭН ТЭНЭГ ШҮҮ ДЭЭ

Avatar

Трамп зөв 2020-11-12 103.212.119.28

Америкийн тогтсон дарангуйллын системийг дэлхий үзэн ядаж байна. Үүнээс улбаатай Трамп гарч ирсэн. Гэвч олигархууд мөнгөний эзэд хүчтэй тул тэд яллаа. Гэхдээ энэ бүхэн удахгүй эсвэл өөрчлөгдөх болно. Дэлхийн хэвлэл мэдээллийг атгасан тэд тархи угаалтаараа агуу юм.

Avatar

Зочин 2020-11-12 202.126.90.62

ы

Avatar

Зочин 2020-11-12 149.74.112.49

Oros, hyatad, Venezuela, hoid Solongos geed ilvv saihan ardchilsan ulsuud bna sh dee. Tiishee yavj turshlaga sudlaach, hvn guai

Avatar

иргэн 2020-11-12 31.13.191.196

ВАНГА эгээ АНУ-ын хэд дэхь ерөнхийлөгч АНУ г самрана гэж хэлсэн гэлээ.

Avatar

Irgen 2020-11-12 66.181.176.133

Amerik mongoliin ardzilsan nam hoyr yag adilhanhaa bna ter ardchilal elbegdorjoo

Avatar

Зочин 2020-11-12 183.182.114.74

Трамп Хятадад АНУ-с хөрөнгө оруулалт хийсэн china telecom зэрэг том компаиудтай нь хатуу тэмцээд эхэлсэн.Хурдан унасан гэж харагдуулах гээд Троллууд сэтгүүлч нэрээр нь аль тааралдсанаа тарааж гүтгээд эхэлсэн байна.

Avatar

Зочин 2020-11-12 59.153.115.74

h*** oo muu umkjii setguulch

Avatar

Зочин 2020-11-12 66.181.185.104

Энэ Трамп муйхар тэнэгийн дээрээс огт овсгоо самбаа гаргаж чадахгүй хүн юмаа! Сонгуульд яаж шүүхээр ялж болдогийг манай АН-ханаас асуучихад л хангалттай ш дээ! АН-н Батхүү нь байхгүй ч шүүхээр сонгуульд ялж байсан хүмүүс олонтой учраас Трампд хамгийн бодитой үнэтэй зөвөлгөөг Манай АН өгч чадна

Avatar

Зочин 2020-11-12 202.9.40.42

Америкт ардчилал гээд байгаа зүйл хэзээ ч байгаагүй.
Засгийн эрхэнд гарахад ард түмнийг номхруулдаг нэг хэрэгсэл болсон зальт арга шүү дээ.
Жинхэнэ нууц дарангуйлалын системтэй дэлхийг л захирах гэсэн улс даа.

Avatar

Зочин 2020-11-12 149.74.112.49

Yamar aguu medlegtei hvn be!!!!

Avatar

Зочин 2020-11-12 202.9.40.42

Дэлхийн эдийн засагт сайн байж болох талтай.

Avatar

Зочин 2020-11-12 124.158.82.120

Манайх түргэн шүүхээ жонхуурлаас хараат бус болгох хэрэгтэй.

Avatar

malnuud 2020-11-12 60.104.114.248

Oorsdigoo hichee malnuudaa naaduul chin bidnees het tasarsan ulsuud

Avatar

Зочин 2020-11-12 202.55.188.106

Энэ улсад найдах цэг нь шүүх болж таарч байгаа биз? Яагаад гэвэл зохион байгуулалтын хувьд бүтцээ хадгалж чадаж байгаа учраас. Харин манайд юу билээ? Ерөнхийлөгчийн томилсон шүүгчид хэний эрх ашгийг хамгаалах вэ? Манайд ерөнхийлөгч гэх сул субьект улсын хамаг ололтыг үгүй хийж байна. Анхны ерөнхийлөгчүүд бурхан шиг хүмүүс таарсан учраас бид болж байна гэж бодсон. Гэтэл чөтгөр, шоронгийн атаман гараад ирнэ гэж тооцоогүй.

Avatar

Зочин 2020-11-12 98.33.93.32

Зураг мураг сүртэй шаачихсан… хэ хэ хэ герман цэргүүдийн өмнө Трампын хөрөгийг наачихсан,фашист эр нь ч үнэн л дээ,гэхдээ одоохондоо америкийн иргэн гэж явдгийн билээ….

Avatar

Зочин 2020-11-12 98.33.93.32

За даа америкийн иргэний дайн монголчуудад ёстой яамай л байна. Тийм юм болохчгүй.Ройтерсийн санал асуулгын дүнгээр америкчуудын 80 хувь нь Байденийг ялсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн гэж байгаа,судалгаанд оролцсон БН намын 56 хувь,АН- ын 90 хувь Трампыг ялагдсан гэж үзсэн бол 20 гаруй хувь нь Трампыг ялагдаагүй,гэдэгт итгэдэг гэж үзсэн байдаг. Хуулиа дээдэлдэг ард түмэн иргэний дайн хийхгүй,,орос хятад харин иргэний дайн гаргахыг их хүсэж байгаа нь үнэн…

Avatar

Зочин 2020-11-12 139.5.217.48

Эрх чөлөөт оронд ерөнхийлөгч ч хүн учраас хардалт, сэжиг таамгаа мухарлах шалгах шалгуулах эрхтэй. Тиймээс ч Трампын гомдол зарга бол байдаг л зүйл. Угаасаа Трамп ялагдах тун дургүй, ялагдсан тохиолдолд ялагдалтайгаа эвлэрэх тун дургүй хувийн зан ааштай хүн гэдгийг бүх америк бүр өмнө нь мэддэг л байсан. Гэвч шүүх засаглал нь маш шударга, бас төрийнхөө дээр ч байх үедээ байж чаддаг тул зарга заалхай шүүхийн шатандаа шийдэгдээд нэг тийш болно. Трампын олон шийдвэрийг шүүх зогсоож л байсан.

Avatar

Зочин 2020-11-12 139.5.217.48

Бас "…ардчилсан сонгууль бол элит бүлэглэлээс удирдан хянадаг, нарийн зохион байгуулалттай жүжиг…" гэсэн сэжиглэл амеркийн нийгэмд түгээд их удаж байгаа. Тиймээс ч "өнөөдрийн тогтолцоог өөрчлөе…" гэдэг яриа, бас яаж өөрчлөх тухай санаа оноо нийгмийн аль ч түвшинд яригдаад л байдаг зүйл. Хиллари хүртэл өмнөх сонгуулийн дараа ийм яриа их л ярьж явсан. Гэхдээ хувь хүний ухамсар, сахилга хариуцлага, ёс суртахуун, тэнгэрлэг итгэл үнэмшилээрээ америкчууд үнэхээр мундаг. Тиймдээ ч тушаал дор

Avatar

Зочин 2020-11-12 139.5.217.48

ажилладаг цэргийн болон тусгай албаны олон албан хаагчид төрийн, эсвэл дээд албаны муйхар мунхаг шийдвэрийг эр зоригтой сөрөн зогсож гацаадаг маш олон жишээ бий. Америкд гэхээсээ илүү одоо удахгүй орос, хятад 2 дотор оо бужигнаж, алаан хядаандаа хүрэх тун ойрхон байгаа. Монгол үүнд л бэлэн байх шаардлагатай…

Avatar

ХУД-ийн сонгогч Ш.Раднаа: Бид ч сайныг нь биш мууг нь сурдаг гэмтэй шүү 2020-11-12 103.26.195.13

АНУ-ийн сонгууль муу бүхний жишээ боллоо.Мужуудын мандатын тоо хэт зөрөөтэй, хэвлэл мэдээлэл нь намууддаа үйлчилдэг, нас барсан хүний нэрээр санал өгсөн, санал хураалт дууссанаас хойш саналын хуудсыг хүлээн авсан, сонгуулийн дүн албан ёсоор гараагүй байхад аль аль тал нь ялалтаа зарладаг, сонгуулийн дүнгээ хүлээн зөвшөөрдөггүй, намын ажиглагчийг хавчдаг, саналын хуудас тоолох ажил хэт удаан гэх мэт тоочоод байвал муу жишээ их гарлаа. Бид ч сайныг нь биш мууг нь сурдаг гэмтэй шүү.

Avatar

Зочин 2020-11-12 122.201.19.99

teneg trampaas tiim l yum garna.

Avatar

Зочин 2020-11-12 203.91.115.47

Рокфеллер Соросчууд муу трампыг няц дэвсэхээ мэдэх байлгүй дээ… Америкийн харуудыг басаж болохгүй л дээ. Рокфеллер ялна аа.

Avatar

Зочин 2020-11-12 43.242.242.59

Ийм л ардчилалтай улсдаа. Манайхан дуурхайх дуртай

Avatar

Зочин 2020-11-12 202.9.40.110

Трамп юу гэж тийм юм хийх вэ дээ. Илт шудрага бус байгаа ш дээ. CNN мэтийн худал, буруу мэдээ тараагчдын мэдээллийг ямар ч анализ, шүүлтүүргүй битгий ингэж буруу ташаа орчуулаад оруулж байлдаа.

Avatar

Зочин 2020-11-12 202.126.90.110

Ямар юмны ардчилал зэрлэг капитализм ноёрхсон орон шүү дээ.харин Трамп цэгцлэх гээд үзээд бна гэж ойлгож бга шүү

Avatar

mgl 2020-11-12 139.5.217.143

Businessmen gej yamar hun baidag ve? Businessiin huuli huniig yamar bolgodog ve? gedgiig Trump deerees sain oilgoj avlaa. Manai odoogiin erunhiilugchees ch mun haragdaj baina. Mun nuguu taldaa businessmen bish humuusiin yalgaag harj baina. Sain muu buh yalgaag.

Avatar

зочин 2020-11-12 202.9.40.16

Женко минь Байданд баярын мэнд хүргэе гэж гэнэдэв дээ. Трамп үлдэх магадлал байгаа шүү

Avatar

ячкп 2020-11-12 114.163.243.93

Ёпоны ерөнхий сайд Байданд баяр хүргэж, цааш цаашдын хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээ илэрхийлсэн талаар NHK телевизээр мэдэгдэж байсан.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж