Бүх нийтийн бэлэн байдлын үед авах арга хэмжээ

Хуучирсан мэдээ: 2020.11.12-нд нийтлэгдсэн

COVID-19

Бүх нийтийн бэлэн байдлын үед авах арга хэмжээ

Бүх нийтийн бэлэн байдлын үед авах арга хэмжээ

Монгол Улсын Засгийн газар өчигдөр (2020.11.11)-өөс эхлэн улсын хэмжээнд Гамшгаас хамгаалах хуулийн дагуу тав хоног бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэр гаргасан. Гамшгаас хамгаалах тухай хуулийн дагуу

  • 8.1.1.өдөр тутмын бэлэн байдал;
  • 8.1.2.өндөржүүлсэн бэлэн байдал;
  • 8.1.3.бүх нийтийн бэлэн байдал гэсэн гурван зэрэгт шилжүүлэх хуулийн зохицуулалттай. 

Засгийн газрын Гамшгийн тухай хуулийн 8.1.3-т заасны дагуу бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэр гаргалаа. Ингэхдээ хатуу хөл, хорио тогтоож, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

8.4. БҮХ НИЙТИЙН БЭЛЭН БАЙДЛЫН ҮЕД ДАРААХЬ АРГА ХЭМЖЭЭГ АВЧ ХЭРЭГЖҮҮЛНЭ:

  • 8.4.1. харилцаа холбоо, эрчим хүч, нийтийн аж ахуйн үйлчилгээ, шатахуун түгээх газар болон стратегийн зориулалттайгаас бусад үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагын үйл ажиллагааг тодорхой хугацаагаар хязгаарлах;
  • 8.4.2. онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага болон гамшгаас хамгаалах албаны удирдлага, мэргэжлийн ангиуд болон тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж нь хүн амыг гамшгийн аюулаас аврах, хор уршгийг арилгах төлөвлөгөөт арга хэмжээг бүрэн хэрэгжүүлэх.
  • 8.5. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шууд шилжүүлсэн тохиолдолд өндөржүүлсэн бэлэн байдлын үеийн арга хэмжээг нэгэн зэрэг авч хэрэгжүүлнэ.

Гамшгаас хамгаалах тухай хуулийн ЭНД дарж уншина уу.

Өөрөөр хэлбэл, шаардлагатай үйлчилгээ үзүүлэх төрийн байгууллагууд, стратегийн ач холбогдол бүхий үйлдвэрлэл, үйлчилгээг хязгаарлахгүй, түүнээс бусад үйлчилгээг хязгаарлаж, төрийн байгууллагад ч мөн адил шаардлагатай албан хаагчид ажиллахаар зохицуулжээ.

Монгол Улсын Шадар сайд Я.СОДБААТАР:

-Монгол Улсын төрийн болон иргэн хуулийн этгээдийг арваннэгдүгээр сарын 12-ны 06.00 цагаас арваннэгдүгээр сарын 17-ны 06.00 цаг дуустал гамшгаас буюу тав хоногийн хугацаанд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж байна. Таван өдрийн хугацаатай хатуу хөл хорионы зарчим руу оруулж байна. Бид халдварын дэгдэлтийг хумих, үүсээд байгаа сэжигтэй тохиолдлуудыг хяналтдаа авахын тулд бүх нийтийн бэлэн байдалд шилжиж байна. Энэ хугацаанд халдвар авсан хүмүүсийг илрүүлнэ.

Энэ арга хэмжээг Монгол Улс анх удаа авч байгаа бөгөөд хүнсний дэлгүүр, супермаркет, хүнсний зах, шатахуун түгээгүүр, эмийн сан, эмнэлэг, худаг усан хангамж, дулаан хангамж, цахилгаан станц, хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, буяны үйл ажиллагаа, хот хоорондын хүнсний тээвэрт хязгаарлалт хийхгүй. Ард иргэдээсээ гэрээсээ битгий гараач ээ гэж хүсч байна. Мэргэжлийн байгууллагууд хөдөлгөөнийг эрс хязгаарлахыг зөвлөж байна. 

Төрийн байгууллагуудын Сovid-19-тэй холбоотой цөөн тооны хүмүүс ажиллана. Бүх салбарт гамшгаас хамгаалах улсын алба байдаг. Тэр албанд хэн ажиллах нэрс өнөөдөр орой гарна. Тэр хүмүүс ажиллаж, бусад нь гэртээ байна. Үүнтэй адил хувийн хэвшлийн байгууллагуудаасаа ажилчдаа гэрээсээ ажиллах боломжоор хангаач ээ гэж хүсч, уриалж байна.

Харин аймгуудын хувьд тухайн аймгийн онцгой комисс хуралдаж, шийдвэрээ гаргана. Гэхдээ батлагдсан тохиолдлын дам хавьтал болох хүмүүс орон нутаг руу зорчсон учраас зарим аймгийн удирдлагууд өчигдрөөс орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлаж эхэлсэн байна. Хуульд зааснаар сум, дүүргийн нутаг дэвсгэрт буюу түүний зарим хэсэгт үүссэн буюу үүсч болзошгүй гамшгийн үед тухайн сум, дүүрэг, аймгийн Засаг дарга нар шийдвэр гаргах боломжтой юм байна.

Тайлбар: Гамшгаас хамгаалах тухай хууль, бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ТэнэглэлТэнэглэл
14
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж