НЭМЭЛТ: 11.20 цаг
Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийг дөнгөж сая Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, шийдвэр гаргалаа. Тодруулбал, Засгийн газраас Монгол Улсын хэмжээнд Гамшгийн тухай хуулийн дагуу Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг шилжүүлж байгааг албан ёсоор зарлалаа. Засгийн газрын хуралдааны талаар Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар мэдээлэл өглөө.
Хатуу хөл хорионы үед Улаанбаатар хот, эрсдэлтэй аймгуудад хатуу хөл хорио тогтоож ажиллахыг зорьж байгаа бөгөөд Гамшгийн тухай хуульд заасан зайлшгүй салбаруудын үйл ажиллагаа хэвийн горимоор ажиллах юм байна.
"ХУУЛИАР ШААРДЛАГАТАЙ БОЛ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙГ ТАТАН ОРОЛЦУУЛАХ ШИЙДВЭР ГАРГАХ БОЛОМЖТОЙ"
ГАМШГААС ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛЬ: 8.4.БҮХ НИЙТИЙН БЭЛЭН БАЙДЛЫН ҮЕД ДАРААХЬ АРГА ХЭМЖЭЭГ АВЧ ХЭРЭГЖҮҮЛНЭ
- 8.4.1.харилцаа холбоо, эрчим хүч, нийтийн аж ахуйн үйлчилгээ, шатахуун түгээх газар болон стратегийн зориулалттайгаас бусад үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагын үйл ажиллагааг тодорхой хугацаагаар хязгаарлах;
- 8.4.2.онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага болон гамшгаас хамгаалах албаны удирдлага, мэргэжлийн ангиуд болон тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж нь хүн амыг гамшгийн аюулаас аврах, хор уршгийг арилгах төлөвлөгөөт арга хэмжээг бүрэн хэрэгжүүлэх.
Монгол Улсад анх удаа Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн арга хэмжээ авч байгаа юм байна.
"БАТЛАГДСАН 4 ТОХИОЛДЛЫН ОЙРЫН 73 ХАВЬТЛЫГ ОЛЖ, ТУСГААРЛАЛТАД АВСАН"
Бүх нийтийн бэлэн байдлын үед хүнсний үйлдвэр, дэлгүүр, эмийн сан, эмнэлэг, дэлгүүр, усан хангамж, хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо зэрэг газруудад хязгаарлалт хийхгүй. Бусад төрийн болон төрийн бус үйлчилгээний газруудад хатуу хорио цээрийн дэглэм тогтоож байна гэсэн үг.
Коронавирусийн халдварын батлагдсан дөрвөн тохиолдол бүртгэгдсэн. Энэ үеийн хариу арга хэмжээг халдвар тархсан дэлхийн улс орнууд хөл хориог тогтоож, эрэмбэлж ангилах, эмнэлгийн тусламж үзүүлэх жишиг зөвлөмжийг ДЭМБ-ээс гаргасан. Батлагдсан дөрвөн тохиолдлуудын ойрын хавьтлууд болон 73 хүнийг илрүүлж, шинжилгээ хийх ажил үргэлжилж байна. Батлагдсан тохиолдолтой ойрын хавьтлын нэг болон дам хавьтлын 2000 орчим хүн байгаа гэсэн тооцооллыг гаргажээ. Бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд хүрээг нь хумьж, тусгаарлалтад авч, шинжилгээ хийх болон бусад арга хэмжээг авч ажиллаж байгаа гэлээ.
Мөн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед нийтийн тээвэр 06.00-10.00 цаг хүртэл, 18.00-21.00 цаг хүртэл иргэдэд үйлчлэх юм байна. Харин иргэд хувийн унаагаар зорчих боломжтой ч аль болох гадуур гарахгүй байхыг уриалж байгаа юм байна. Хууль, хүчний байгууллагууд хяналт тавьж ажиллах юм байна. Гамшгаас хамгаалах хуулийн дагуу хууль хүчин, зэвсэгт хүчний байгууллагуудыг ашиглах боломжтой ч нөхцөл байдлыг харж, шийдвэрээ тухай бүрт нь гаргаад явна гэдгийг Шадар сайд онцоллоо.
🔴 ШУУД | Шуурхай: УОК, Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Posted by News.mn on Wednesday, November 11, 2020
УОК-ЫН ХУРАЛ ДУУСЧ, ЗАСГИЙН ГАЗАР ХУРАЛДАЖ ЭХЭЛЛЭЭ
НЭМЭЛТ: 21.20 цаг
Улсын онцгой комисс дөнгөж сая хуралдаж дууслаа. Онцгой комиссоос гаргасан шийдвэрийг яг одоо Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, шийдвэр гаргах юм байна.
🔴 Шуурхай: УОК, Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Posted by News.mn on Wednesday, November 11, 2020
Бид мэдээллийг эргэн хүргэх болно.
УОК, ЗАСГИЙН ГАЗАР ШУУРХАЙ ХУРАЛДААН ЗАРЛАЛАА
Улсын онцгой комисс /УОК/ цаг үеийн асуудлаар 20:00 цагаас хуралдаж эхэллээ. УОК коронавирусийн цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан яаралтай зарим арга хэмжээ авах асуудлаар хуралдах юм байна. Харин УОК-ын хуралдааны дараа Засгийн газар 21:00 цагаас шуурхай хуралдаан зарлалаа. Манай улсад коронавиусийн халдвар дотооддоо гарсан бөгөөд тусгаарлалтаас гарсан жолоочийн ойрын хавьтлын гурван хүнээс одоогоор халдвар илрээд байгаа юм.
Үргэлжлүүлэн тандалт судалгаа болон шинжилгээ авч байгаа талаар үдээс өмнө ЭМЯ-наас мэдээлсэн. Тэгвэл үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан УОК, Засгийн газар дахин хуралдаан зарласан гэдгийг албаны эх сурвалж хэллээ. Бид хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг эргэн мэдээлэх болно.
Холбоотой мэдээ