Бритни Спирс аавынхаа эсрэг заргад ялагдлаа

Хуучирсан мэдээ: 2020.11.12-нд нийтлэгдсэн

Бритни Спирс аавынхаа эсрэг заргад ялагдлаа

Бритни Спирс аавынхаа эсрэг заргад ялагдлаа

АНУ-ын шүүхээс өдгөө 38 настай Бритни Спирсийн эд хөрөнгө, санхүүгийн захиран зарцуулалтыг хянах эрхийг аавд нь хэвээр үлдээх шийдвэр гаргалаа. Бритнигийн эцэг Жеймс Спирс нь сүүлийн 12 жилийн турш охиныхоо асран хамгаалагч байж, бүх шийдвэрийг түүний өмнөөс гаргаж ирсэн юм. Түүнчлэн Бритнигийн эд хөрөнгөд хяналт тавьж, захиран зарцуулах эрхийг Жеймсийн хамтаар “Bessemer Trust” хэмээх компани давхар хариуцдаг аж.

Шүүх хуралдаанд хоёр талын өмгөөлөгчид ширүүн маргажээ. Тухайлбал, “Бритни эцгээсээ “айдаг”, түүнийг байгаа цагт тайзнаа эргэн ирж чадахгүй” гэдгийг өмгөөлөгч нь мэдэгджээ.  Харин Жеймсийн өмгөөлөгч үүнийг үгүйсгэж, түүнийг охиныхоо сайн сайхны төлөө бүхнийг хийдэг хэмээн мэтгэсэн байна.

Бритни өнгөрсөн наймдугаар сард АНУ-ын шүүхэд эцгийнхээ хараа хяналтаас гарах хүсэлт гаргаж, есдүгээр сарын 2-нд шүүх хуралдаан болжээ. Тэрбээр шүүх хурлыг олон нийтэд нээлттэй явуулах хүсэлт тавьсан ч хурлаар хэлэлцэх олон асуудал нь хувь хүний нууцад хамаарах тул хүсэлтийг хүлээж аваагүй байна.

Бритни 2008 онд нөхрөөсөө салж, хоёр хүүгийнхээ асран хамгаалах эрхийг алдаж, сэтгэл санааны гүн хямралд орсноор дээрх нөхцөл байдалд орсон юм. Тухайн үед Бритнид хараа хяналт тавих эрхийг эцэг Жеймс Спирс болон өмгөөлөгч нарт нь шүүхээс олгосон. Харин 2019 оны эхээр эцэг Жеймс нь эрүүл мэндийн шалтгаанаар тус эрхээ Жоди Монтгомери гэгчид шилжүүлжээ.

Бритнийг чөлөөлөхгүй байгаа шалтгаан нь их хэмжээний мөнгөний ашиг сонирхолтой холбоотой гэж шүтэн бишрэгчид нь хардаж байна. Өдгөө 37 настай Бритни дангаараа биеэ авч явах чадваргүй гэх тодотголтой өнгөрсөн 11 жилийн хугацаанд дөрвөн удаа дэлхийг тойрон 250 орчим тоглолт хийжээ.

Нөгөө талд шүтэн бишрэгчид нь “Бритнийг чөлөөл” нэртэй хөдөлгөөн өрнүүлж, дуучинд эрх чөлөөг нь олгохыг шаардаж байна. “Бритнийг чөлөөл” хөдөлгөөн анх 2019 оны дөрөвдүгээр сарын 22-нд хэдэн шүтэн бишрэгч нь Уэст Холливуд хотын танхимын гадна лоозон барин жагссанаар эхэлжээ.

Энэ үед Бритни сэтгэц мэдрэлийн нөхөн сэргээх эмчилгээнд гурван сар хамрагдсаны дараа дөрөвдүгээр сарын 17-нд олон нийтийн өмнө гарч ирээд байв. Олон сар нөхөн сэргээх эмчилгээнд хамрагдсан гэхэд Бритни ядарч туйлдсан төрхтэй байсан нь шүтэн бишрэгчдийнх нь санааг зовоож, эргэлзээ төрүүлжээ. Улмаар түүнийг өөрийнх нь хүслийн эсрэг, хүчээр сэтгэцийн эмнэлэгт гурван сар хоригдсон гэх хардлага газар авчээ.

“Change.org” вэбсайтад нийтлэгдсэн “Бритнийг чөлөөл” хөдөлгөөнд 259 мянга гаруй хүн нэгдэж, гарын үсгээ зурсан байна. Мөн тус хөдөлгөөнийг экс нөхөр Жэсон Александр ч дэмжиж буйгаа илэрхийлжээ.

Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж