Чартер нислэгүүд цуцлагдаж, иргэдээ татахад хязгаарлалт хийнэ

Хуучирсан мэдээ: 2020.11.12-нд нийтлэгдсэн

COVID-19

Чартер нислэгүүд цуцлагдаж, иргэдээ татахад хязгаарлалт хийнэ

Чартер нислэгүүд цуцлагдаж, иргэдээ татахад хязгаарлалт хийнэ

УОК-оос гаргасан журмын дагуу 21 хоногийн тусгаарлалтаа дуусгаад гарсан жолоочоос болон түүний ойрын хавьтлын гурван хүнээс халдвар илэрсэн. Иймд өчигдөр (2020.11.11) Улсын Онцгой комисс шуурхай хуралдаж, нийслэл хотоос гарах хөдөлгөөнийг хааж, сургууль, цэцэрлэг, олон нийтийг хамарсан хурал цуглаан, сургалт, спортын тэмцээн уралдаан, соёл урлаг, кинотеатр зэрэг үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг энэ сарын 13-ны өдрийг дуустал түр зогсоох шийдвэр гаргасан билээ.

Үүнтэй холбогдуулан өнөөдөр, маргааш төлөвлөгдсөн чартер нислэгүүд ч цуцлагдсан талаар өчигдөр (2020.11.11) УОК-ын дарга Я.Содбаатар мэдээлсэн. Мөн тэрбээр “Цаашид гаднаас иргэдээ татаж авахад хязгаарлалт хийнэ. Гаднаас ирэх иргэдийн нөхцөл байдал, мөн дотоод дахь байдлаа харж байгаад чартер нислэг үйлдэх эсэхийг шийднэ" гэсэн юм.

Хуваарь ёсоор өнөөдөр  Сөүл-Улаанбаатар чиглэлийн чартер нислэг үйлдэгдэх байв.

УОК-ын шийдвэрийн дагуу энэ сард 10 удаагийн тусгай үүргийн нислэгээр 1980 иргэнээ татан авах ажиллагаа зохион байгуулах шийдвэр гаргасан. Үүнд:

  • 11 сарын 12-нд Сөүл-Улаанбаатар
  • 11 сарын 13-нд Сөүл-Улаанбаатар
  • 11  сарын 18-нд Сөүл-Улаанбаатар
  • 11 сарын 19-нд Франкфурт-Улаанбаатар
  • 11 сарын 20-нд Сөүл-Улаанбаатар
  • 11 сарын 25-нд Токио-Улаанбаатар
  • 11 сарын 27 Сөүл-Улаанбаатар  чиглэлд тус тус нислэг үйлдэнэ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж