Халуун усны хязгаарлалт үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2010.08.07-нд нийтлэгдсэн

Халуун усны хязгаарлалт үргэлжилж байна

2010 онд дулааны шугамыг бүрэн шинэчилж байгаатай холбоотойгоор зарим албан байгууллага, айл өрхүүдийн халуун усыг тодорохой хугацаагаар хязгаарлаж байгаа. Нийслэлийн хэмжээнд хийж байгаа дулааны шугам солих ажил энэ сарын 30-нд дуусч, иргэдийг халуун усаар хангах ажил хэвийн үргэлжлэх юм байна. Энэ хугацаанд албан байгууллага, орон сууцны халуун усанд доорхи хуваарийн дагуу хязгаарлалт хийхээр болжээ. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 13 дугаар хороолол орчим, Жуковын музей, Кино үйлдвэр, Офицеруудын ордон, Улаан хуаранд байрлах албан байгууллага, орон сууц, Таван шараас Цирк хүртэлх замд байрлах албан байгууллага, орон сууцны халуун усыг энэ сарын 16-ыг хүртэл хязгаарлах юм байна. Мөн Циркээс Сэлбийн гол хүртэлх замд байрлах албан байгууллага, орон сууц, Энхтайваны гүүрээс чанх хойш Бага тойруу, "Хос" төв, МУБИС, "Цэцэг" төв, "Улаанбаатар" банк зэрэгт байрлах албан байгууллага, орон сууцны халуун усыг энэ сарын 13-26-ныг хүртэл хязгаарлах бол Дулааны цахилгаан станцаас "Алтайн тариа" ХХК-ийн хооронд байрлах албан байгууллага, орон сууцны халуун усыг энэ сарын 20-30-ныг хүртэл тус тус хязгаарлахаар болжээ.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж