Орост Covid-19-өөр нэг өдөр 432 хүн нас барлаа

Хуучирсан мэдээ: 2020.11.11-нд нийтлэгдсэн

COVID-19

Орост Covid-19-өөр нэг өдөр 432 хүн нас барлаа

Орост Covid-19-өөр нэг өдөр 432 хүн нас барлаа

ОХУ-д Covid-19 халдвараар хоногт 432 хүн нас барсан тухай албаныхан өнөөдөр /2020.11.11/ мэдээллээ. Энэ нь ОХУ-д халдвар бүртгэгдсэнээс хойш нэг өдөрт хамгийн олон хүн нас барсан тохиолдол болов. Орост өнөөдрийн байдлаар Covid-19 халдвар авсан 31 мянга 593 хүн нас баржээ. ОХУ-ын статистикийн мэдээллээр энэ долоо хоногт шинээр илрэх халдварын тоо өдөрт 20 мянгаас доош болж буурсан байна. Өнгөрсөн хоногт ОХУ-д 19 мянга 851 шинэ тохиолдол бүртгэгдсэнээр нийт нэг сая 836 мянга 960 болж, дэлхийд дөрөвдүгээрт бичигдэж байна. Үүнээс нэг сая 369 мянга 357 хүн халдвараас эдгэрсэн байна.

ОХУ-ын халдварын голомт нь нийслэл Москва хот хэвээр байгаа бөгөөд өнгөрсөн хоногт 4477 шинэ тохиолдол бүртгэгджээ. Харин Санкт-Петербург хотноо 24 цагт 1574 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Москва хотноо баар, шөнийн клуб, ресторанууд 23:00 цагаас хойш үйлчлэхгүй байх журам энэ Баасан гаригаас эхлэн хэрэгжиж эхэлнэ. Халдварын тархалтыг хязгаарлахад чиглэсэн арга хэмжээ ирэх 2021 оны нэгдүгээр сарын 15 хүртэл үргэлжлэх аж.

Эх сурвалж: Moscow Times

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХахаХаха
5
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж