Covid-19: Вануатуд анхны тохиолдол бүртгэгджээ

Хуучирсан мэдээ: 2020.11.11-нд нийтлэгдсэн

COVID-19

Covid-19: Вануатуд анхны тохиолдол бүртгэгджээ

Covid-19: Вануатуд анхны тохиолдол бүртгэгджээ

Дэлхий дээр covid-19 халдварын тохиолдол нэг ч бүртгэгдээгүй цөөхөн улс орон үлдээд байсны нэг нь Номхон далайн өмнөд хэсэгт орших Бүгд Найрамдах Вануату Улс юм.

Энэхүү арлын жижиг улсад өнөөдөр /2020.11.11/ covid-19 халдварын анхны тохиолдол бүртгэгдсэнийг тус улсын Эрүүл мэндийн яам мэдээллээ.

Тодруулбал, АНУ-аас Сидней, Окленд хотоор дамжин Вануатуд энэ сарын 4-ний өдөр ирсэн 23 настай эрэгтэйгээс халдвар илэрсэн байна. Энэ өвчтөнд халдварын ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй бөгөөд нийслэл Порт-Вила хотод тусгаарлагдаж байгаа гэнэ.

Вануату улс ньцар тахлаас урьдчилан сэргийлж өнгөрсөн гуравдугаар сард хилээ хаасан ч  саяхнаас иргэдээ эх оронд нь авчрах нислэгүүдийг хатуу хяналттайгаар хийж эхэлсэн юм. Нийт 80 жижиг арлаас тогтох энэ улс нь 292 гаруй мянган хүн амтай.

Эх сурвалж: Al JAZEERA

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж