Дэлхий дээр covid-19 халдварын тохиолдол нэг ч бүртгэгдээгүй цөөхөн улс орон үлдээд байсны нэг нь Номхон далайн өмнөд хэсэгт орших Бүгд Найрамдах Вануату Улс юм.
Энэхүү арлын жижиг улсад өнөөдөр /2020.11.11/ covid-19 халдварын анхны тохиолдол бүртгэгдсэнийг тус улсын Эрүүл мэндийн яам мэдээллээ.
Тодруулбал, АНУ-аас Сидней, Окленд хотоор дамжин Вануатуд энэ сарын 4-ний өдөр ирсэн 23 настай эрэгтэйгээс халдвар илэрсэн байна. Энэ өвчтөнд халдварын ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй бөгөөд нийслэл Порт-Вила хотод тусгаарлагдаж байгаа гэнэ.
Вануату улс ньцар тахлаас урьдчилан сэргийлж өнгөрсөн гуравдугаар сард хилээ хаасан ч саяхнаас иргэдээ эх оронд нь авчрах нислэгүүдийг хатуу хяналттайгаар хийж эхэлсэн юм. Нийт 80 жижиг арлаас тогтох энэ улс нь 292 гаруй мянган хүн амтай.
Эх сурвалж: Al JAZEERA
Холбоотой мэдээ