Монгол оюутнуудад ОХУ-д боловсрол эзэмших боломжийг танилцуулав

Хуучирсан мэдээ: 2020.11.12-нд нийтлэгдсэн

Монгол оюутнуудад ОХУ-д боловсрол эзэмших боломжийг танилцуулав

Монгол оюутнуудад ОХУ-д боловсрол эзэмших боломжийг танилцуулав

2020 оны арваннэгдүгээр сарын 6, 7-ны өдрүүдэд "Би Орост сурахаар явлаа!" олон улсын боловсролын цуврал арга хэмжээний ээлжит үе шат онлайн хэлбэрээр ОХУ-ын тэргүүлэх их, дээд сургуулиудын төлөөлөгчдийн оролцоотойгоор болж өнгөрлөө. Энэхүү өргөн цар хүрээтэй арга хэмжээг Тусгаар тогтносон улсуудын хамтын нөхөрлөлийн Холбооны агентлаг, Гадаадад амьдардаг эх орон нэгтнүүд, олон улсын хүмүүнлэгийн хамтын ажиллагаа Россотрудничество санаачлан явуулж, сонирхсон бүх хүмүүсийг өөрийн сайт дээр цуглууллаа.


Россотрудничество-гийн Монгол дахь төлөөлөгчийн газрын орлогч дарга Татьяна Будаева боловсролын марафонд оролцогчид болон илтгэгчдэд өөрийн мэндчилгээгээ дэвшүүлж, Монголын оюутан залуусын дунд Оросын боловсрол эрэлттэй байгаа болон боловсролын салбарын хамтын ажиллагааны хүрээг өргөжүүлэх шаардлагатайг тэмдэглэн хэлэв.

ОХУ-ын их, дээд сургуулиудад Монголын оюутан залуусын сонирхлыг татах магадлалтай олон чиглэл бий. Тэдгээрийн зарим нь их эрэлт хэрэгцээтэй байгаа бөгөөд заримыг нь Азийн орнуудад сурталчлах шаардлагатай байгаа тул энэхүү үйл ажиллагааны үр ашгийг үнэлж баршгүй юм.

-ОХУ-ын тэргүүлэх их, дээд сургуулиуд боловсролын марафонд оролцож, орчин үеийн боловсролын хамгийн чухал чиглэлүүд болох инженер, технологи, техникийн шинжлэх ухаан, математик ба байгалийн ухаан, хүмүүнлэгийн ухаан, ОХУ-ын техникийн боловсролын түүхийг хамарсан хөтөлбөрүүдээ танилцуулсан.

Энэхүү арга хэмжээнд Москвагийн Улсын технологийн их сургууль «СТАНКИН», Санкт-Петербургийн Улсын их сургууль ЛЭТИ, Лобачнвскийн нэрэмжит Үндэсний судалгааны Нижегородын Улсын их сургууль, Холбооны Улсын Дээд боловсрол олгох төсвийн байгууллага «Тихоокеанский государственный университет» (ТОГУ), В.И.Лениний нэрэмжит Ивановскийн улсын эрчим хүчний их сургууль (ИГЭУ), Тургеневийн нэрэмжит Орловскийн улсын их сургууль, В.Г.Шуховын нэрэмжит Белгородын технологийн улсын их сургууль, Мурманскийн Арктический Улсын их сургууль, Үндэсний судалгааны Томскийн улсын их сургууль зэрэг нийтдээ 20 их, дээд сургууль оролцсон байна.

Хоёр өдрийн турш вебинарын горимд Оросын их, дээд сургуулийн төлөөлөгчид Оросын боловсролын салбарын боломжийг танилцуулж, Орост анх удаа суралцах, мөн үргэлжлүүлэн суралцах сонирхолтой бүх хүмүүсийн сонирхсон асуултад хариулав. Оролцогчид ОХУ-ын их, дээд сургуулиудад суралцах хүсэлтэй хүүхэд залуусыг оролцуулсан ийм арга хэмжээнд байнга оролцож, цаашид ч гадаадын оюутан залуустай илүү ойр холбоо тогтоох боломж олдож байгааг тэмдэглэлээ.

Боловсролын үзэсгэлэнд оролцогчдын анхаарлыг татсан зүйл бол англи, орос хэл дээрх боловсролын хөтөлбөрүүд, онлайн сургалтын боломж, их, дээд сургуулиудын хамрах газарзүйн өргөн хүрээ юм.

Вебинарын хамгийн их хэлэлцэгдсэн сэдэв бол квотын хүрээнд хэрэгжиж буй боловсролын хөтөлбөрүүдийн харьцуулалт, арилжааны үндсэн дээрх хөнгөлөлттэй нөхцлүүд, ОХУ-д суралцах дүрэм, журам, сургалтын процесст ашиглах технологи, ОХУ-ын их, дээд сургуулийн төгсөгчдийн ирээдүйн боломж, сургалтын чиглэл, хэлбэр, боловсролын тогтолцооны бүтэц, элсэлтийн шалгуур, тус улсад нэвтрэх болон оршин суух дүрэм, ОХУ-д амьдрах нөхцлийн тухай мэдээлэл байв.

ТОДРУУЛГА

"Би Орост сурахаар явлаа!" төсөл нь ОХУ-ын Засгийн газраас баталсан "Боловсролыг хөгжүүлэх" төрийн хөтөлбөрийн хүрээнд ТУХН-ийн Холбооны агентлаг, гадаадад амьдарч буй элэг нэгтнүүд, олон улсын хүмүүнлэгийн хамтын ажиллагаа Россотрудничество-ийн санаачилга, дэмжлэгээр хэрэгжсэн юм. Энэхүү арга хэмжээний зорилго нь Оросын мэргэжлийн боловсролыг сурталчлах, ОХУ-д сурах сонирхолтой нутаг нэгтнүүд болон гадаадын иргэдийг татахад оршино.

Өнөөдөр ОХУ-ын их, дээд сургуулиудад дэлхийн 170 орны 298,000 гадаад оюутан Калининградаас Владивосток хүртэлх тус улсын 82 бүс нутгийн 766 их, дээд сургуульд 205 чиглэлээр суралцаж байгаа юм. Оросын их, дээд сургуулиудын диплом нь Европын ихэнх улс оронд хүлээн зөвшөөрөгддөг тул Оросын боловсролын эрэлт хэрэгцээ тогтмол өндөр түвшинд байсаар байна.

Эх сурвалж: “ОРОСТ СУРАХААР ЯВЛАА!” ТӨСЛИЙН ХЭВЛЭЛИЙН АЛБА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж