Оросын нутагт амьдарч байгаа мусульман сүсэгтнүүд өөр шашны хүмүүстэй гэр бүл болохыг хорилох нь зүйтэй гэсэн шийдвэрийг ОХУ-ын Мусульман шашинтны удирдах зөвлөл арваннэгдүгээр сарын 10-ны өдөр гаргасан байна.
Тус зөвлөлийн албан ёсны вэб сайтад тавигдсан мэдээллээр “Өөр шашны хүмүүс, тэр дундаа писанийн эмэгтэйчүүдтэй мусульман шашинтнууд гэрлэж болохгүй хэмээн Зөвлөл шийдвэрлэлээ” гэсэн байна. Мусульман шашинд писанийн хүмүүс гэдэг нь иудаизм, христийн шашинтай хүмүүс юм.
Гэвч Коран сударт писанийн эмэгтэйтэй гэрлэж болох тухай үг байдаг ч тэр эмэгтэй нь мусульман шашны гол номлолыг хүлээн зөвшөөрсөн сүсэгтэн байх ёстой гэж үздэг байна. Одоо цагт христийн шашинтай олон хүн христийн сүсгээ мэддэггүй учраас писанийн эмэгтэйтэй гэрлэхийг зөвшөөрсөн хэмээн мусульман шашны зарим онолчид тайлбарладаг байна.
Гэхдээ ийм гэрлэлтийг тухайн газрын шашны тэргүүн буюу муфтий шийдэх ёстой юм.
Дээрх шийдвэрийг гэр бүлийн эхнэр, нөхөр хоёр нэг сүсэг бишрэлтэй байх гэр бүлийн аз жаргалтай, сайн сайхан амьдралын үндэс гэсэн үндэслэлээр гаргажээ.
Холбоотой мэдээ