2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний шөнө Москва хотын бүх ресторан ажиллахгүй хэмээн Москва хотын Худалдаа, үйлчилгээний газрын дарга Алексей Немерюк мэдээллээ.
"Цар тахлаас хамааран энэ шинэ жилийн баярыг бид даруухан тэмдэглэх хэрэгтэй боллоо. Арванхоёрдугаар сарын 31-ний шөнө Москва хотын бүх ресторан ажиллахгүй” хэмээн Алексей Немерюк телевизийн "Россия 24" сувагт өгсөн ярилцлагадаа хэлжээ.
Рестораны үйлчилгээ эрхэлдэг бүх компанид зар түгээж, үйл ажиллагаагаа зохицуулах боломж олгосон байна.
Холбоотой мэдээ