“Өөш манхан” элсэн сувилал 10 нас хүрлээ

Хуучирсан мэдээ: 2010.08.07-нд нийтлэгдсэн

“Өөш манхан” элсэн сувилал 10 нас хүрлээ

Их говийн үзэсгэлэнгийн бүрдэл “Өөш манхан”-аар нэршин алдаршсан “Өөш тур” ХХК-ийн “Өөш манхан” элсэн сувиллын 10 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье.

Уудам цэлгэр говь нутгаас төрсөн Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Наранцацралт агсны үүсгэн санаачилсан Дундговь аймгийн Өлзийт сумын нутаг дахь “Өөш манхан” элсэн сувилал нь байгуулагдсан цагаасаа хойш өвчин хуучдаа шаналсан 6000 гаруй хүнийг хүлээн авч, анагаан сувилсан байна.

Нарны энергийг ихээр шингээдэг нарийн ширхэгтэй элсийг байгалийн нар, агаар болон ингэний хоормогтой хослуулан эмчилгээнд хэрэглэснээр сувилуулагч, эмчлүүлэгч нарт үр дүнгээ өгч, олон мянган хүн бөөр, үе мөчний архаг хууч, олдмол өвчин, эмгэгээсээ илааршин эрүүлжсэнд байдагт бид баярлаж явдаг юм.
Үүсэн байгуулагдсан цагаасаа хойш Монгол Улсад төдийгүй АНУ, Тайван, Япон, БНСУ зэрэг дэлхийн олон оронд эмчилгээний арга хэлбэр, чанар, давуу талаараа гайхагдаж, олон орны үйлчлүүлэгч, сувилуулагчдын дунд нэр хүндтэй болсон “Өөш манхан” элсэн сувиллын 10 жилийн ойг тохиолдуулан эрхэн хүмүүн та бүхэнд аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн мэндчилж байна.

Хүндэтгэн ёсолсон:

“Өөш тур” ХХК-ийн гүйцэтгэх захирал Наранцацралтын Соёмбо. 


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж