Хүүхдийн аюулгүй байдлыг хангаж ажиллах чиглэлийг хүргүүллээ | News.MN

Хүүхдийн аюулгүй байдлыг хангаж ажиллах чиглэлийг хүргүүллээ

Хүүхдийн аюулгүй байдлыг хангаж ажиллах чиглэлийг хүргүүллээ

Хүүхдийн аюулгүй байдлыг хангаж ажиллах чиглэлийг хүргүүллээ

Улсын Онцгой Комиссын 2020 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдрийн зорчигч Зорчигч тээврийн хэрэгслийн гарах хөдөлгөөн, бүх шатны боловсролын байгууллагын хичээл, сургалт, үзвэр үйлчилгээ, цахим болон хүүхдийн тоглоомын төвүүдийн үйл  ажиллагааг түр зогсоох тухай 12 дугаар тогтоол гарсантай холбогдуулан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хүүхэд хамгааллын мэргэжлийн анги шуурхай хуралдаж хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах, тусламж дэмжлэг үзүүлэх чиглэлээр дараах шийдвэрийг гаргаж, аймаг нийслэл, дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хэлтэс, харьяа байгууллагын дарга нарт хүргүүллээ.  Уг чиглэлд:

Нэг.Урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлэх үйл ажиллагаа

  • Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр хаасантай холбогдуулан бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр гэрт үлдээх, болзошгүй эрсдэлийн улмаас хүүхэд амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлаа алдах эрсдэлээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулах;
  • Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн анги удирдсан багш нар эрсдэлт нөхцөлд амьдарч буй суралцагч хүүхэд, сургууль, цэцэрлэгийн хоолноос хамааралтай хүүхдийн мэдээллийг аймаг, дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвд мэдээллэж, хүүхдэд учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд хамтран ажиллах уриалга гаргах;
  • Хүүхэд хамгаалын бүлгийн хурлыг зохион байгуулж, коронавируст халдвар “Ковид-19”-ын цар тахлын үед хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах хариу арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж ажиллах;
  • Байгууллага, аж ахуй нэгжүүдэд “0-12 хүртэлх насны хүүхэдтэй ажилтан, албан хаагчдыг зайнаас ажил үүргээ гүйцэтгэх нөхцөл боломжоор хангаж, хөдөлмөрийн уян хатан нөхцөл боломжийг бүрдүүлэх, тусламж шаардлагатай ажилтан, албан хаагчдын гэр бүлд дэмжлэг үзүүлэх зөвлөмж, уриалга гаргаж, хүргүүлэх;
  • Хүүхдийн асрамж, халамжийн төв, түр хамгаалах байруудад ариутгал халдваргүйжилт хийж, зөвлөмж, арга зүй өгөх;
  • Коронавируст халдвар “Ковид-19” цар тахлын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр үнэн бодитой, зохистой мэдээлэл, зөвлөмжийг боловсруулж, түгээх, цахим орчны буруу ташаа мэдээлэлд хяналт тавьж, холбогдох байгууллагад мэдээллэж, устгуулах арга хэмжээ авах;
  • Хөршийн холбоог сайжруулж, хараа хяналтгүй хүүхэд, хүчирхийлэл, гэмт хэрэгт өртөн хүүхэд, эцэг эх, асран хамгаалагчаас тусдаа амьдарч байгаа хүүхэд, хоол хүнс, түлшгүй өрхөд амьдарч байгаа хүүхдийн мэдээллийг аймаг, дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвд мэдээллэх зөвлөмж, уриалга гаргах;
  • “Хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээ”-ний төлөвлөлтийг шинэчлэн баталж, гэр хорооллоор мэдээлэл, зөвлөмж өгөх, илрүүлэлт хийх, хамтарсан багийн гишүүдийг ажлын байран дээр чадавхижуулах үйл ажиллагаа зохион байгуулах;
  • Эцэг эх, асран хамгаалагчийн хүүхдэд тавих анхаарал, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлж, гэр бүлийн орчин дахь хүүхэд хамгааллыг сайжруулах;

Хоёр.Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээний бэлэн байдлыг хангах

  • Хүүхдийн асрамж, халамжийн төв болон хохирогчид аюулгүй байдлын хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх чиг үүрэг бүхий Түр хамгаалах байр, Нэг цэгийн үйлчилгээний төвийн хоол хүнс, бараа материал, цалингийн сангийн нөөцийг тодорхойлж, шийдвэрлэх;
  • Хүчирхийлэлд өртөж хохирсон, аюулгүй байдлын хамгаалалтын үйлчилгээ авах шаардлагатай хүүхдийг хүлээн авахдаа харъяаллын Эрүүл мэндийн төвд үзлэг, оношилгоонд хамруулах, томуу, томуу төст өвчин, бусад халдварт өвчин туссан хүүхдийг эмнэлгийн тусламж үйлчилгээнд хамруулах;
  • Дүүрэг бүр дээр “хүүхэд хамгааллын шуурхай үйлчилгээний баг” байгуулж, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд, гэр бүлтэй ажиллаж, гэр бүлд нь эргэн нэгтгэх үйл ажиллагааг  эрчимжүүлэх;
  • Аймаг, дүүрэг, харъяа байгууллагууд нөөц түр хамгаалах байр байгуулж, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээний зураглал гаргаж хэрэгжүүлэх;
  • Аймаг, нийслэл, дүүрэг бүр хүүхэд хамгааллын чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг төрийн бус байгууллага, хүүхдийн сувиллын газартай хамтран ажиллах гэрээ байгуулж, эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа хүүхдийг холбон зуучилж, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх;
  • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх Олон нийтийн 5 дугаар төвийг “нөөц түр хамгаалах байр” хэлбэрээр ажиллуулах;
  • Амьжиргааны баталгаажих түвшин доогуур өрх болон эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдэд нэн шаардлагатай тусламж, дэмжлэг үзүүлэх;

Гурав. “Ковид-19” цар тахлын үед зарим арга хэмжээг цуцлах

  • Иргэний андгай өргөх ёслолын арга хэмжээ
  • “Оны онцлох хүүхэд” шалгаруулах ёслолын арга хэмжээ;
  • Харшийн сүлд модны наадам;
  • Төлөвлөгөөт сургалт, зөвлөгөөнийг хойшлуулах, цахим хэлбэрт шилжүүлэх

  Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж