Австралид хүүхэд хүчирхийлдэг олон улсын сүлжээг илрүүлэв

Хуучирсан мэдээ: 2020.11.11-нд нийтлэгдсэн

Австралид хүүхэд хүчирхийлдэг олон улсын сүлжээг илрүүлэв

Австралид хүүхэд хүчирхийлдэг олон улсын сүлжээг илрүүлэв

Австралийн цагдаагийн газар мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд хүүхдийн хүчирхийлэл үйлддэг олон улсын сүлжээ гэмт хэрэгтнүүдийг олж тогтоон, 14 хүнийг баривчилжээ. Эдгээр гэмт этгээдүүдэд хүчирхийлүүлж, бэлгийн мөлжлөгт өртсөн 46 хүүхдийг аварсан байна. Хохирогчид ой дөрвөн сартайгаас 15 хүртэлх насны хүүхдүүд байсан бөгөөд баривчлагдсан 14 этгээдэд хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой 828 хэрэг үүсгээд байгаа аж.

Мөрдөн шалгах ажиллагааг АНУ-д мөн  явуулсан ба Ази, Европ, канад, Шинэ Зеландад ч энэ сүлжээний хамсаатангууд байжээ. Сэжигтнүүд нь 20-48 насны хөл бөмбөгийн дасгалжуулагч, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг асардаг асрагч, сайн дурын ажилтан, цахилгаанчин, тогооч, супермаркетийн ажилтан зэрэг хүмүүс байсан нь анхаарал татаж байна. Энэхүү сүлжээний гишүүд нь хохирогч хүүхдүүдийг хүчирхийлэхээс гадна хүүхдүүдийн зураг бичлэгийг цахим сүлжээнд тавьж, солилцдог байжээ. Хохирогч хүүхдүүдийн хувьд ихэнх нь цэцэрлэгийн насныхан байгаа юм.

Эх сурвалж: ВВС

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ТэнэглэлТэнэглэл
19
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
3
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж