ҮАБЗ: Нөхцөл байдал хүндэрвэл хорио цээрийн дэглэмийг сунгана | News.MN

ҮАБЗ: Нөхцөл байдал хүндэрвэл хорио цээрийн дэглэмийг сунгана

ҮАБЗ: Нөхцөл байдал хүндэрвэл хорио цээрийн дэглэмийг сунгана

ҮАБЗ: Нөхцөл байдал хүндэрвэл хорио цээрийн дэглэмийг сунгана

Дэлхий даяар тархсан коронавируст цар тахлын халдвар олон нийтийн дунд илэрсэнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийг 13:00 цагт хуралдууллаа. Хуралдааны дараа Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд мэдэгдэл гаргажээ.

МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛИЙН ТЭРГҮҮН, МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА:

“Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаан 2020 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдөр 13:00 цагт боллоо. Энэ хуралдаанаар олон нийтийн дунд тархаад байгаа цар тахалтай холбоотой асуудлыг хэлэлцсэн. Ингээд ард иргэддээ хандан анхааруулга, сэрэмжлүүлэг гаргахаар шийдлээ. Иргэн бүр хариуцлагатай байж, ариун цэврийг сахиж, амны хаалтаа байнга зүүж, гараа тогтмол угааж, бие биедээ хариуцлагатай үгийг хэлж байхыг ард иргэддээ уриалж байна. Төр засаг яаралтай арга хэмжээнүүдийг авч байна. Одоо бүх зүйл хувь хүнээс, танаас, өөрөөс тань шалтгаална гэдгийг анхааруулж, энэ мэдэгдлийг гаргаж байна” гэв.

МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН, МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ:

“Монгол Улс 2020 оны нэгдүгээр сарын 14-ний өдөр хилээ хааснаас хойш өнөөдрийг хүртэл дэлхий нийтээр тархсан цар тахлыг дотооддоо алдалгүй амжилттай барьж ажилласан. Харамсалтай нь Оросын Холбооны Улсаас хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэж ирсэн жолооч хорио цээрийн дэглэмийн дор 21 хоноод гарсан ч гэсэн түүнээс коронавируст халдвар илэрч, гэр бүлийнх нь хүнд халдварласан хүндрэлтэй нөхцөл байдал үүслээ. Нөхцөл байдал хүндэрвэл бид хорио цээрийн дэглэмийг сунгаж ажиллах нөхцөл байдал үүсэхийг ард иргэддээ урьдчилан сануулъя. Ард иргэд үймж болохгүй тайван байж, бие биедээ хариуцлагатай хандаж, ахуйн ариун цэврийг сайтар хангах ёстой. Хүнсний байдлыг Засгийн газар урьдаас төлөвлөн ажиллаж байсан учраас манай улс хүнсний хомсдолд орохгүй. Үүнд ард иргэд битгий санаа зовоорой. Дэлгүүр хоршоо, зах зээлээр явж, бараа бүтээгдэхүүнийг бөөнөөр нь худалдаж авах шаардлагагүй. Урьдын, хэвийн байдлаар бараа бүтээгдэхүүнээ авах ёстой. Хүнсний хангамжийг Засгийн газар урьдчилаад хийсэн байгаа учраас зохиомол хомсдол битгий үүсгээрэй гэдгийг хэлье” гэлээ.

МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН, МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР:

“Хүндэт иргэд ээ, 2020 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр Улсын Их Хурлаас “Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засгийн нөлөөллийг бууруулах тухай” хуулийг батлан гаргасан. Энэ хуулиар иргэн бүрийг нийтийн эрх ашиг, нийтийн эрүүл мэндийг хамгаалах, үндэсний аюулгүй байдлын асуудлыг хамгаалахын тулд иргэн бүр үүрэг хариуцлагаа өндөржүүлж, хорио цээрийн дэглэмийг чанд сахиж, хувийн ариун цэвэр, төрийн холбогдох байгууллагуудаас тавьж буй шаардлагыг чанд биелүүлэхийг үүрэгжүүлсэн. Энэ бол онцгой нөхцөл байдал. Үндэсний аюулгүй байдал, хувь хүний амь нас, эрүүл мэндтэй холбоотой асуудал учраас иргэн бүрийг хуулиа чанд сахиж, бие биедээ шаардлага тавьж, хүндрэлтэй үеийг эв санааны нэгдэлтэй давахын төлөө хамтарч ажиллахыг уриалж байна. Үүний тулд хамгийн гол нь тайван байдлыг хангаж, худал хуурмаг мэдээллээр нийгмийг цочирдуулахгүй, нийгмийн дархлааг дордуулахгүй байж, нийтийн эрх ашгийн төлөө эв нэгдэлтэй, сахилга хариуцлагатай, өндөр ухамсартайгаар энэ цаг үеийг давахыг уриалж байна” гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
33
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

54 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ц.Гочитский 2020-11-11 202.9.40.51

Эхлээд манай говьд хувиараа уран олзворлож байсан Франц хүн корона тусаад,нутгаа явж эмчлүүлээд ч билүү УБ- т ирсний нь дараа Сарангэрэл сайд "Энэ францыг кэмпдээ буцахад нь л монгол хүнд корона тусдаг эсхийг нь үзье гэсэн юм зурагтаар ярьж байсан шиг санагдана. ОК үүнээс хойш хичнээн ч онгоцоор гадаадаас коронатай хүн зөөв дөө? Бүү мэд. Одоо болохоор голомт гэдэг нь тоогоо алдаад ,Өнөө нэг халддаггүй гэсэн нь найгаа алдав. эцэс эүүлд нь өвдөх эсэх нь өөрсдөөс чинь болно гэлээ юү? Нам көк тэн.

Avatar

В 2020-11-11 202.179.21.204

Екеюкд

Avatar

зочин 2020-11-11 103.229.123.153

Энэ гурвын сууж байгааг, короно тархаачихаад юу бодож байгаа болдоо, хэргээ хулээ.

Avatar

Төрийн ахмад ажилтан 2020-11-11 64.119.16.178

ОХУ-аас орж ирэх хөдөлгөөнийг хаах саналыг олон хоногийн өмнөөс тавиад байхад энэ 3 товарищ дүлий дүмбэ оргиод өдий хүргэсний хар гай нь одоо гарлаа!!! Төрийг ингэж удирддаггүй юмаа! Чадахгүй атлаа албан тушаал өөд үхэн хатан зүтгэхээ боль л доо, та нар!!! Хатуу хорио цээрийг "нөхцөл байдал хүндрэх"-ийг хүлээлгүй өнөөдөр яаралтай тогтоож шуурхай арга хэмжээ аваачээ, нөхдүүд ээ!!!!!

Avatar

Зочин 2020-11-11 202.179.26.135

ҮГҮЙ ЯАХАВ ДЭЭ ПУТИН АХЫГ УУРЛАНА ГЭЭД ДАРАА НЬ ВАКЦИНЫ ООЧЕРТ ХОРГУУР ЖАГСАХААСАА АЙГААЛ ГҮЛДИЙСЭН ЦАРАЙ ГАРГАЖ БАЙСААР БАЙГААЛ ИНГЭЧИХЛЭЭ. ЯГ ВАКЦИНЫГ НЬ АВНА ГЭЖ ХЭЛЖ Ч ЧАДАХГҮЙ ВАКЦИНД НЬ ИТГЭЧИЖ ЧАДАХГҮЙ БУСДЫН АЯСЫГ х****л МАНАЙ 3 НЭГ ИЙМЭРХҮҮ. ХИЛЭЭ ХААЧУУЛ ПУТИН НЬ УУРЛАЧИХНА ГЭЖ Л АЙХГҮЙ ЮУУ ДАА.

Avatar

Зочин 2020-11-11 98.253.30.34

Eren bvr moson bvh iymaa haagaad North KOR shig bolohgui iy doo amarshde. Hodolmoriin lager neegeed HUK iin esreg MAH iin esreg iym yarisan humuusiig n avaachaad ger bvleer n hiigeed l bvgd goe amidrval yaasan iym. Eren ene ajil orloggui bolj bgaa esvel ali havraas hoish hetsuu baidald bgaa irgedee yag yaaj amdirag gej bodood bgaan bol.

Avatar

Зочин 2020-11-11 98.253.30.34

Manai shiidver gargagchid oorsdoo end tendgui offshore danstai uchir er oilgohgui bna. Ami amjirgaa n tasaldaj orond barigdaj baisnaas barag ter ovchniig tusaad edgeh n edgeed uheh n uheed baigaliin shalgarlaaraa yavsan n deer biZ.

Avatar

Зочин 2020-11-11 98.33.93.32

Хэрэв монгол улс covid-19- ийг дотооддоо алдалгүй вакцинтай золгоод дэлхий дахинтай цуг энэ хар тахлыг дарсан бол манай улсын нэр хүнд дэлхийд ямар ихээр өсөж,улс төр,эдийн засгийн ямар их ашиг авчрах байв гэж бодохоос үнэхээр харамсмаар… Тэр Оюунмаагийн 400 сая жуулчин ёстой цээжинд багтахаар байлаа,тэр цар тахлаар өвддөггүй улсын байгаль нь ямарийн,хүн нь юу идэж уудгийн гээд л бүх дэлхий манайх руу ирэх байлаа.. Бурхан биднээс ямар хол,орос бидэнд ямар ойр юм,н**ш гэж..

Avatar

Зочин 2020-11-11 66.181.187.53

Яаг унэн, хэлээд байхад оросоос Тээвэрээ зогсоогоогуй, ундэсний аюулгуй байдлын зовлолийг татан буулгаж ард тумний Гарт шилжуулье, энэ гурав Монгол Улсын нэр хундийг хогтой хутгаад хаячихлаа, оорсдоо буруугаа хулээгээд ард тумнээсээ уучлалт гуйгаад огцрох эр зориг гаргах хэрэгтэй дээ.

Avatar

Зочин 2020-11-11 98.33.93.32

Ер нь халдварын эрсдэл урдаас биш,дэлхийн бусад орноос ирж буй чартер нислэгээр ирж буй иргэд биш,хойноос,орос улсаас ирж буй хүмүүсээс үүснэ гэж харанга дэлдсэн,тоогоогүй,оросоос ирсэн эмч хойд хил дээрх тусгаарлах,халдвараас сэргийлэх ажил хангалтгүй байна гэж сошлд бичсэн,тоогоогүй,УОК нь өөрсдийгөө зөвтгөөд дууссансүүлийн саруудад оросд өвчлөл эрс нэмэгдэж хоногт 10,11,12 мянган хүн өвчиллөө гэсэн,ХМХ нь ч бичээгүй,тоогоогүй.. үр дүн нь энэ !!!???

Avatar

Зочин 2020-11-11 98.33.93.32

Яг үнэндээ энэ гурван дебилээс бүх зүйл шалтгаалсан. Ард түмэн мэдээж төр удирдаж буй хүмүүсээ сонсдог,тэдний шаардлага,үлгэр жишээгээр хөдөлдөг сүрэг амьтад…. Энэ гурав нь монгол хүн цар тахалд автдаггүй гээд биеээрээ үлгэр жишээ үзүүлээд,нэг нь маскгүй одон тараагаад,нэг нь гар б** зүүж " тоглоод", нэг нь сахал ургуулцан,түүнээ ард түмэндээ үзүүлэх гээд анивчаад байхаар ард түмэн сэрэмжилж харагдаач !!!??? Одоо нэг их өнгөрсөн хойно нуль маск,тьфу… новшнууд

Avatar

Зочин 2020-11-11 98.33.93.32

Тэр жолооч,эхнэр хоёрын ойрын хавьтал 73, дам хавьтал 2000 гэж байгаа. Өвчний тархалт Итали улсад гэхэд геометр прогрессоор өсөж тархсан гэж мэрэгжилтнүүд дүгнэсэн байдаг…. 2000- ийн геометр прогресс гэхээр асар олон хүн болно шүү,богино хугацаанд !!!!! Одоо хүн бүр өөрсөддөө л анхаарах,өөрсдөө л өөрсдийгөө аврах үлдлээ,халдвар тархсан орнуудад,маск зүүдэг,хүн хоорондын зай барьдаг,гараа ариутгадаг зуршил суусан ард түмэнтэй хотууд бусдаасаа өвчлөл бага байгаа нь батлагдсан !!!!!

Avatar

Иргэн 2020-11-11 202.126.89.238

ХОТОД АЙЛААР ЯАЖ ОЛОН ХОНОГ БАЙХ ЮМ ВЭ? БҮХ ЗҮЙЛИЙН САЙН НЯГТЛААД ОРОН НУТАГТ НЬ БУЦААХ ХҮМҮҮСИЙГ ЯВУУЛААЧ ЭЭ ХҮН ГЭРТЭЭ ХОРИОНД БАЙХААС ХОТОД АЙЛААР ХОРИОНД БАЙЖ ЧАДАХГҮЙ ЭЭ

Avatar

Зочин 2020-11-11 103.212.117.173

Чад чи. Чиний эрхэлдэг цаг биш. Эх орноо сөнөөх гээ юу. Ингэж амьдрахаар ү х чи

Avatar

Зочин 2020-11-11 202.55.188.85

Ertnees karentin tavi geed l heleed baisan toohgui baisaar hundruullee

Avatar

Зураач 2020-11-11 51.198.0.204

Овоо л тэссэн юмсан

Avatar

Зочин 2020-11-11 66.181.187.53

Нохцол байдал хундрэхийг хулээдэг гэнэ? Араас нь онгорсон хойно нь бишээ! Урьдчилж арга хэмжээгээ авч байгаачээ, Алтанбулагийн тээврийг зогсоо гээд байхад, та гурав ажлаа хийж чадах юмуу, угуй юмуу, та нарын арчаагуйгээс болж боон ажил ундарлаа даа, одоо иргэн бур маш хариуцлагатай байж л давж гарна, Эд нарын шийдвэрийг хулээвэл балрах юм байна иргэдээ !

Avatar

bolhol bailgvi 2020-11-11 103.111.68.3

zaaa kartaar avch bolsiin

Avatar

Зочин 2020-11-11 59.153.85.98

Мах гурил ногооныхоо үнийг суга нэмцгээеээ.

Avatar

Зочин 2020-11-11 59.153.85.98

Никулин , Шурик , Пицин 3 юмдоо инээдтэй тэнэг 3 гар.Зайлцгаа дэлгүүртээ архи ч зарж болохгүй юм гэнэ.Архи чинь харин ч вирус устгана шүү.

Avatar

Зочин 2020-11-11 202.179.26.135

АРХИ УУГААД СОГТОХООРОО ХАЛДВАРЫН ҮЕИЙН ДЭГЛЭМЭЭ БАРЬЖ ЧАДАХГҮЙ ШД. БӨӨН СОГТУУЧУУД ТЭГЭЭД ГАХАЙ НОХОЙ БОЛООД ШҮЛС БӨӨЛЖИСӨНДӨӨ ХУТГАЛДААД ЗАВААРНА. ЯДАЖ БАЙХАД НЭГ АЯГААР ШАХУУ ТОЙРУУЛЖ УУДАГ БИЗ ДЭЭ. ТҮҮНЭЭС ГЭР ГЭРТЭЭ 50-100 ГРАММАА ХЭТРҮҮЛЭЛГҮЙ ХҮРТЧИХЭЭД БАЙЖ БАЙДАГ ХҮМҮҮС БОЛ ВИРУСЫГ ЖИНХЭНЭ ЯЛАН ДИЙЛНЭ Л ДЭЭ. ЧАДАХГҮЙНҮҮД НЬ УЛСАА САМРАНА. ТЭГЭЭЛ ТЭР. ТА МУНДАГ БАЙЖ БОЛНОО. БУСАД НЬ ЧАДАХААСАА ЧАДАХГҮЙ НЬ ДЭНДҮҮ ОЛОН. ТЭД ЭРГЭЭД ӨӨРИЙГ ЧИНЬ САМРАНА. БҮР БҮГДИЙГ НЬ.

Avatar

Шударга АРД 2020-11-11 122.201.22.139

Тэнэг 3 хулгайч огцроод зайлаад өг. Ялангуя оркландын эх нутаг балай баянхонгорын 2 эргүү мал нутагтаа очиж багийн даргаа хий.

Avatar

Зочин 2020-11-11 202.21.108.47

Мэргэжлийн хяналт, ШӨТХГ газруудаа ажиллуулж эхлэх цаг болжээ.

Avatar

Tt 2020-11-11 66.181.161.123

Un 3 suga vee tatvar tulugchiin mungiig urhee boli

Avatar

Зочин 2020-11-11 192.82.65.189

хүндрэх нь ойлгомжтой болчихсон юм биш үү. 45 хоног бүх хүнийг гэрээс нь гаргахгүй зурагт элдэв юмаараа аятайхан хүний хүмүүжил боловсролд хэрэгтэй юм гаргаад яг хорьж байж тогтоож барих байх шүү.

Avatar

Зочин 2020-11-11 103.57.94.84

Сүх далайтал үхэр амар гэдэг энэ 3 бүтэхгүй ээ

Avatar

Zochin 2020-11-11 202.9.40.110

Enh saran suvilal heden jiliin umnu mash bohir suvilal baisan umgar uruutei noiliin uruu ni b**s ergeh zaigui zavaan sonin suvilal tetgeveriin hugshid golduu amardag odoo yamar bolson yum boldoo

Avatar

china virus 2020-11-11 185.253.121.13

21 хоногийн тусгаарлалтанд 2 хүн байгаад гарах хугацаа дуусахад 2-хон хоног дутуу байхад нь Эрх саран сувиллын малнууд тэр 2 хүн дээр дөнгөж тусгаарлагдаж буй 1 хүнийг оруулж тэгээд яах вэ нөгөө 2 хоноод гарахад шинжилгээ авахад мэдэгдэхгүй шт сөрөг гарна дараа нь хэд хоноод вирус нь илэрч.Нөгөө сүүлд нэмсэн хүнээс вирус дамжихгүй юу хайран 21 хоног үр дүнгүй болсон .Сүүлийн нэг хүн нэмсэн сувилал буруутай.

Avatar

Зочин 2020-11-11 185.253.121.13

21 хоногийн тусгаарлалтанд 2 хүн байгаад гарах хугацаа дуусахад 2-хон хоног дутуу байхад нь Эрх саран сувиллын малнууд тэр 2 хүн дээр дөнгөж тусгаарлагдаж буй 1 хүнийг оруулж тэгээд яах вэ нөгөө 2 хоноод гарахад шинжилгээ авахад мэдэгдэхгүй шт сөрөг гарна дараа нь хэд хоноод вирус нь илэрч.Нөгөө сүүлд нэмсэн хүнээс вирус дамжихгүй юу хайран 21 хоног үр дүнгүй болсон .Сүүлийн нэг хүн нэмсэн сувилал буруутай.

Avatar

Заагч 2020-11-11 202.179.31.251

Энэ дор нэг мал учир ойлгохгүй юм 21 хоногийн тусгаарлалтанд 2 хүн байгаад гарах хугацаа дуусахад 2-хон хоног дутуу байхад нь Эрх саран сувиллын малнууд тэр 2 хүн дээр дөнгөж тусгаарлагдаж буй 1 хүнийг оруулж тэгээд яах вэ нөгөө 2 хоноод гарахад шинжилгээ авахад мэдэгдэхгүй шт сөрөг гарна дараа нь хэд хоноод вирус нь илэрч.Нөгөө сүүлд нэмсэн хүнээс вирус дамжихгүй юу хайран 21 хоног үр дүнгүй болсон .Сүүлийн нэг хүн нэмсэн сувилал буруутай.

Avatar

Заагч 2020-11-11 202.179.31.251

Зочин нэрт х***а минь чи Монголд өмхий вирус хятад хаягдлууд л вирус тарааж хамаг ертөнцийг сүйдлэж байна чамайг хар вирус хятадуудтай чинь хамт дүүжлэж устгах цаг нь боллоо өмхий гамин минь чамайг Монгол биш Монголоор хальи мэт данжаадын үлдэц гэдгийг мэдэж байна өмхий лалраа.

Avatar

zaluu 2020-11-11 64.119.24.167

turiin tolgoid butelgui yumnuud baihaar ih hetsuu yum yaan daa mongol

Avatar

Зочин 2020-11-11 202.9.40.101

21 хоногийг шүүмжлээл байсан хүмүүсийн үгийг сонсмоор байна. Одоо юу гэж бусдын тархийг угаах бол

Avatar

Зочин 2020-11-11 202.9.40.101

Халдвар авсан хүмүүсийн нэрийг олонд зарлах нь тэдэнтэй хавьталд орсноо хүмүүс цаг алдалгүй мэдэж улмаар өөрсдөө сайн дураараа эмнэлэгт очиж шинжилгээ өгөх өд нөлөөлнө. Гэтэл нэрийг нь зарлахгүй байгаагаас болж тэх хүмүүстэй хавьталд орсноо мэдэхгүй цааш нь тарааж байна шүү дээ. Үүнийг ЭМЯ ухаараач ээ. Тэгэж байж л дотоодын тархалтыг бага хүрээнд нь дарж авнаа

Avatar

зочин 2020-11-11 103.229.120.164

umhii orosoos muu yum orj irlee, hoid hilee buren haah heregtei, orosuud manai jolooch nart zoriud ovchin haldaagaad yavuulj baij ch magad shuu.

Avatar

Эрдэнэтийн иргэн 2020-11-11 64.119.18.178

бид чадна аа бүгдээрээ хариуцлагаа л өндөржүүлье Маскаа сайн зүүж олноороо цугларахгүй хичээцгээе маскаа зүүж сэргийлж чадаж байсан юм чинь одоо дохиад хариуцлагатай хандацгаая мөн эв нэгдлээ хичээе

Avatar

Архийгхорь 2020-11-11 43.242.243.219

Архи худалдах, нийлүүлэх, архидахыг зогсоогооч ээ. Архаг архичид гэдэг чинь тэр чигтээ халдвар тээгчид. Өөрсдөө өвчлөхүй, үхэхгүй, ковидыг бол ёстой үржүүлж өгнө дөө

Avatar

ИРГЭН 2020-11-11 66.181.180.175

ТӨР ИХ ХАРИУЦЛАГАГҮЙ БАЙНАА. ОЛОН ХҮМҮҮС ХУВИЙН АЖЛАА ЗОХИЦУУЛАХ БАЙСАН ЮМАА. ГЭНЭТ ЗАМ ХААЧИХ ЮМАА. УРЬДЧИЛААД МЭДЭГДЭХГҮЙ ЯАСАН ЮМ ВЭ. ӨЧИГДӨР ЗҮГЭЭР Л ГЭЭД БАЙХААР НЬ ХОТОД ИРЧИХЭЭД БАЙНА. БҮХЭЛ БҮТЭН ТӨР БАЙЖ ХУВЬ ХҮН ШИГ АЖИЛЛААД БАЙНА.

Avatar

Зочин 2020-11-11 202.55.188.97

3 honog ch 3 sar bolno l doo

Avatar

Зочин 2020-11-11 64.119.19.170

Жэнко лут үнэн үг хэлж байна мөн ч их боловсролтой лүд ш дээ

Avatar

Зочин 2020-11-11 202.131.228.99

tusgaarlah bairniihaa haraa hyanaltiig sulruulj oorsdoo asuudal gargachihaad neg muu joloochiig ad uzehee bolimoor yum.. hariutslagaa huleeh heregtei! nyamkhuu sain emch baij bolno, sain manager bish yum baina. ter ontsgoi baidliin sagsuu nuhur haana baina? yaridag shigee ajil chin yavaagui uchraas ingeed aldchihlaa!!!

Avatar

Zochin 2020-11-11 64.119.21.122

Ерөнхийлөгч гаднаас ирэх хүмүүсээ нэмэгдүүл гэсэн үүрэг өгснөөс болж аюулгүйн горимоо бүрэн хангаагүй тусгаарлах байранд гаднаас олон хүн авч ирснээс энэ үүдэлтэй. Ийм улс төржсөн шийдвэр уриалга гаргаж байхаа болимоор юм. Энэ гаднаас ирсэн хүмүүсийн шаардлага шахалтаар ажил хийхээ болимоор юм. Нийт иргэдээ бодсон зоригтой байх хэрэгтэй.

Avatar

Зочин 2020-11-11 202.126.89.52

Би ЧАДНАА гээл гаднаас хүмүүс зөөгөөд байсан Сонгууль дуусаад Чадарлааа…..

Avatar

Зочин 2020-11-11 66.181.161.112

Дэлхий тэр чигээрээ АВТСАН, өдий хүртэл БАРЬСАН НЬ сайн ОДОО ЭВ НЭГДЭЛТЭЙ байвал COVID юуч биш. ХАР АМИАН БОДООД БАЙВАЛ УЛАМ ХҮНДЭРНЭ

Avatar

Зочин 2020-11-11 202.126.89.52

Сонгууль сонгууль

Avatar

Зочин 2020-11-11 122.201.24.22

Мах гурил,гурилан бүтээгдхүүн,тамс хүнсний ногоо,самар жимс,сүү тараг аарц,цөцгий ,масло,варенье,чихэр шоколад бхад Мрнголчууд бид өлсөхгүй ээ,эх орны хүнсээр хүн амаа хангаж чадаж бна шүү дээ,цаашид гадаадын өндөр юм хэрэглэхээ болимоор юм бна,үнэтэй чихэр,чипс,тахиа,пицца,бургер хэрэггүй юм бна.

Avatar

Зочин 2020-11-11 122.201.24.22

Төр засаг 10 сар сайн ажилласан,21 хоногийн тусгаарлалтын дараа илэрсэн юм чинь одоо яалтай билээ,гэрийн 14 хоногийн дэглэмийг болиул гэж орилсоор бгаад болиулсан даа,ард иргэд минь төр засгийн бодлого шийдвэрээ сайн дагаж мөрдөж бөймаар бна шүү,21 хоногийг 14 хоног болго л гэнэ,хилээ нээ л гэнэ,ард иргэдээ татан аваачаа гэнэ,10 сарын хугацаанд иргэдээ гаднаас хангалттай татаж авсан шүү.

Avatar

h 2020-11-11 202.9.46.70

hujaagiiin hileee haagaaachdeee bvh muuu yumnuuud hujaaagaaas buga tarwaga udahgui samariiin modgui boloh ni deeer ni vnetei mah

Avatar

zochin 2020-11-11 103.229.120.164

muu yum hujaagaas bish hoinoos umhii orosoos orood irlee, oilgohgui bna uu uheree

Avatar

иргэн 2020-11-11 192.82.67.80

Гэрээр 14 хоног байдгийг яагаад ! сулруулж орхив оо.Тэгээгүй байсан бол бид дотоододоо алдахгүй байж дээ.21 хоногыг 14 хоног болгох ямар ч үндэсгүй юм байна гэдгийг ойлгоо биз ард түмэн хүн бүр өөрийн ариун цэврээ чанд сахья Бүхнийг маск хамгаална.

Avatar

Зочин 2020-11-11 150.7.169.167

Наад жолооч чинь халдваргүй Монголд орж ирээд эхний шинжилгээнүүдэд сөрөг байж байгаад тусгаарлалтаас гарсны дараа халддвар илэрсэн гэхээр тусгаарлалт дуусах үеэр халдвар авсан байгаа биздээ. Яагаад тусгаарлалтанд байсан хүн халдвар авсан тухай ярих ёстой баймаар юм. Тусгаарлалт байхдаа халдвар аваад байвал тусгаарлалтыг 1 сар болгосон ч ямар ч үр дүнгүй шүү дээ. Харин ч тэр жолооч шаардлагагүй 21 хоногийн (сүүлийн 7 хоног) тусгаарлалтанд байж байгаад халдвар авсан нь тодорхой.

Avatar

Зочин 2020-11-11 103.20.152.50

Хөл хориог сунгах хэрэгтэй

Avatar

Зочин 2020-11-11 202.55.188.97

Халдвартай иргэдийн ХАВЬТЛЫН ТОО 3500-д хүрээд байна https://news.zindaa.mn/3gvf

Avatar

Bold 2020-11-11 139.5.219.79

Hoid hilee haahgui gadna. dotoodiin haldwartai olon jolooch oruulj hariuzlaga aldaj china virus taraasan .Ogzorzgoo

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж