ОХУ: Шинэ автомашины нийлүүлэлт буурсан учраас үнэ нь нэмэгджээ | News.MN

ОХУ: Шинэ автомашины нийлүүлэлт буурсан учраас үнэ нь нэмэгджээ

ОХУ: Шинэ автомашины нийлүүлэлт буурсан учраас үнэ нь нэмэгджээ

ОХУ: Шинэ автомашины нийлүүлэлт буурсан учраас үнэ нь нэмэгджээ

Оросын автомашины зах зээлд нийлүүлэлт буурснаас үүдэн хомсдол үүсч, автомашины үнэ нэмэгджээ. Рублийн ханшийн уналт ч мөн үнэ нэмэгдэхэд нөлөөлж эхэлснийг РИА Новости мэдээллээ.

“Коронавирусийн цар тахлаас үүдэн дотоодын автомашины үйлдвэрлэл түр зогссон. Зарим компани үйлдвэрлэлээ сэргээсэн ч цар тахлын өмнөх хэмжээндээ хүргэхийг эрмэлзэхгүй байна” хэмээн Плехановын нэрэмжит Эдийн засгийн их сургуулийн доцент Юрий Сагинов хэллээ.

Үүнээс гадна цар тахлын өмнөх импортоор оруулж ирсэн машины нөөц дуусч байгаа юм. Зарим маркийн машиныг шууд худалдан авах боломжгүй, захиалах шаардлагатай болжээ. Энэ оны аравдугаар сарын байдлаар агуулахуудад 27 мянган шинэ автомашин байсан нь өмнөх жилийн мөн үеийнхээс 2,5 дахин бага байна хэмээн машины цахим худалдааны Autosport.ru компанийн тайланд дурдсан байна. Autosport.ru компани нь Оросын 52 хотод 700 дилерийн төв ажиллуулдаг, нийт 3000 гаруй дилертэй юм.

Auto.ru-гийн мэдээлснээр, машины зах зээлд эрэлт 15-20 хувь нэмэгджээ. Цар тахлаас өмнө борлуулагч руу шилжсэн машинууд хуучин үнээрээ зарагдсан бол цар тахлаас хойших машинуудын үнэ нэмэгдсэн байна. “Өнгөрсөн наймдугаар сараас рублийн ханшийн уналттай зэрэгцэн машины үнэ нэмэгдэж эхэлсэн. Оны эхний сартай харьцуулахад машины үнэ 8 хувиар өсөөд байна” хэмээн Юрий Сагинов хэллээ.

JATO Dynamics компанийн үнийн мэдээгээр импортын машины үнэ 8-14 хувь нэмэгджээ. Тухайлбал, Хятадын FAW (14 хувь), Changan (8 хувь) маркийн машинуудын үнэ хамгийн их нэмэгдсэн байна. Харин Германы гурван марк Audi, BMW, Mercedes-Benz болон Renault, Skoda, Hyundai, Kia маркийн машинууд 5-8 хувиар нэмэгджээ.

Дотоодын үйлдвэрийн машинуудын үнэ ч улам нэмэгдэнэ гэж шинжээчид үзэж байна. Учир нь, машины зарим эд ангийг гаднаас импортлон авч байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХахаХаха
6
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж