ШӨХТГ-т үнэ нэмсэн гэх 470 гаруй гомдол иржээ

Хуучирсан мэдээ: 2020.11.11-нд нийтлэгдсэн

ШӨХТГ-т үнэ нэмсэн гэх 470 гаруй гомдол иржээ

ШӨХТГ-т үнэ нэмсэн гэх 470 гаруй гомдол иржээ

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас бараа бүтээгдэхүүний үнээ нэмсэн зах, худалдааны төв, иргэн, аж ахуй нэгж байгууллагыг 115 үнэ төлбөргүй дугаарт хандахыг зөвлөж буй. Өнөөдрийн 15.00 цагийн байдлаар үнэ төлбөргүй 115 дугаарын ачаалал 10 дахин нэмэгдэж, иргэдийн санал гомдлыг хүлээн авч байгаа ажээ.

Тодруулбал, үнэ төлбөргүй 115 дугаарт иргэд 250 дуут шуудан, 200 гаруй дуудлага, 25 чат ирүүлжээ. Энэ талаар тус газрын Хэрэглэгчийн мэдээллийн төвийн ажилтан Д.Баясгалангаас тодрууллаа. Тэрбээр “Манай төвд одоогийн байдлаар 470 орчим иргэдийн гомдол саналыг хүлээн авлаа. Үүнд, махны үнэ нэмсэнтэй холбоотойгоор 260, амны хаалт 155, өндөг болон бусад бүтээгдэхүүнд 30, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнтэй холбоотой 25 гомдол ирсэн. Амны хаалтны хувьд 1000 төгрөг хүрсэн гэдэг гомдол ирсэн. Иргэд ихэвчлэн томоохон зах болох Дэнжийн 1000, Нарантуул, Хархорин, Бөмбөгөр, эмийн сангуудаар үйлчлүүлсэн гомдол саналаа хэлж байна. Мөн хотын захын хороололд үйлчилгээ эрхэлдэг аж ахуй нэгжүүд бараа бүтээгдэхүүнийхээ үнийг нэмж байна гэх мэдээлэл ирж байна” гэв.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж