Коронавируст COVID-19-ийн халдварын шинэ нөхцөл байдал үүссэнтэй холбоотой цахим орчинд мэдээллийн эх сурвалж нь тодорхойгүй олон нийтийг төөрөгдүүлэх худал мэдээ, хувь хүний мэдээлэл /хүний овог, нэр, гэр бүлийн мэдээлэл, гэрийн хаяг гэх мэт…/-ийг нийтлэх, түгээхгүй байх, цахим орчинд эерэг, соёлтой оролцож, дархлаагаа дэмжин, халдвараас урьдчилан сэргийлэхийг уриалж байна.
Цагдаагийн ерөнхий газар, Харилцаа холбооны зохицуулах хорооны хамтарсан №А/200-А/169 тоот тушаалаар батлагдсан “Цар тахлын талаар олон нийтийг төөрөгдүүлэх, илт худал мэдээлэл цахим орчинд тархахаас сэргийлэх зорилгоор цахим орчинд зохицуулалт хийх журам”-ыг Үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгчид, Интернэтийн үйлчилгээ эрхлэгчид болон Цахим орчны үйлчилгээ эрхлэгчид мөрдөж ажиллана уу.
Журмыг дараах ЭНЭ холбоосноос татаж авна уу.
Холбоотой мэдээ