Жонни Депп “Fantastic Beasts 3” кинонд тоглохгүй ч цалингаа бүтэн авна

Хуучирсан мэдээ: 2020.11.11-нд нийтлэгдсэн

Жонни Депп “Fantastic Beasts 3” кинонд тоглохгүй ч цалингаа бүтэн авна

Жонни Депп “Fantastic Beasts 3” кинонд тоглохгүй ч цалингаа бүтэн авна

Жонни Депп Warner Bros кино компанийн шахалтаар Fantastic Beasts 3 кинонд Гринделуолдын дүрийг бүтээхээргүй болсон ч цалингаа бүтэн авна гэжээ. Харри Поттерийн зохиолтой холбоотой Fantastic Beast киноны сөрөг талын гол дүр Геллет Гринделуолдын дүрд тоглож байсан 57 настай Жонни Депп өнгөрсөн долоо хоногт “Warner Bros кино компани намайг Гринделуолдын дүрээс татгалзахыг шаардсаны дагуу би дахиж Fantastic Beasts кинонд дүр бүтээхээргүй боллоо” хэмээн цахим хуудсандаа бичиж, үнэнч шүтэн бишрэгчдээ цочроосон билээ.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Warner Bros-ын киноны дарга Тоби Эммерич дээрх шийдвэрийг Их Британийн шүүхийн дүгнэлтээс болж гаргасан гэнэ. Учир нь компанид зарим иргэдийн зүгээс “Fantastic Beasts кино цувралд эхнэрээ зоддог, гэр бүлийн хүчирхийлэгч Жонни Деппийг тоглуулах нь буруу үлгэр дуурайл үзүүлж байна” гэх гомдол ихээр ирэх болжээ. Хэдийгээр кино зураг авалт есдүгээр сарын 30-нд эхэлж, түүнээс хойш Жонни Деппийг оролцуулсан ганц зураг авсан ч гэрээний дагуу Жонни Депп бүтэн цалингаа авах аж. Учир нь гэрээнд түүний цалинг хасах ямар нэгэн заалт байхгүй гэнэ.

Цаашид Гринделуолдын дүрд хэн тоглох нь одоогоор тодорхойгүй байгаа ч шүтэн бишрэгчид Жонни Деппээс өмнө тус дүрд тоглож байсан Колин Фаррелийг эргэн ирээсэй хэмээн хүсч байгаа гэнэ.

Эх сурвалж: UNILAD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж