Зөвлөгөө: Covid-19-тэй холбоотой нөхцөл байдлыг хэрхэн мэдээлэх вэ? | News.MN

Зөвлөгөө: Covid-19-тэй холбоотой нөхцөл байдлыг хэрхэн мэдээлэх вэ?

Зөвлөгөө: Covid-19-тэй холбоотой нөхцөл байдлыг хэрхэн мэдээлэх вэ?

Зөвлөгөө: Covid-19-тэй холбоотой нөхцөл байдлыг хэрхэн мэдээлэх вэ?

Сэтгүүлчдийн гол ажил бол олон нийтэд үнэн бодитой, ойлгомжтой мэдээлэл хүргэх. Дэлхий нийтэд эрүүл мэндийн салбар Covid-19-тэй холбоотой хямралын нөхцөлд байгаа энэ үед бидний энэ үүрэг бүр чухал болж байна. Хятадад ажилладаг чөлөөт сэтгүүлч Майкл Стэндерт “Энэ нөхцөлд ойлгохгүй зүйл маш олон бөгөөд сэтгүүлчид яг юу болоод байгааг тодруулах нь чухал” гэж хэлжээ. Түүний материалууд Bloomberg, The Guardian, Al Jazeera болон бусад хэвлэлд нийтлэгддэг.

Тэрбээр 2019 оны сүүлээр Хятадад цар тахал дэгдсэнээс хойш тэндээс мэдээлэл бэлтгэж байгаа юм.

  1. Нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, зөвхөн баталгаажсан баримт ашиглаарай

Дэлхий нийтийг хамарсан хямралын нөхцөл байдлын үед маш олон янзын мэдээллийн урсгал явагддаг бөгөөд бүгдэд нь итгэж болохгүй. Ухань хотын гудамжинд нас барсан хүнийг тойрон зогссон эмнэлгийн ажилтнуудын гэрэл зураг шиг контент цахим орчинд уншигчдыг амархан төөрөгдүүлдэг. The Guardian уг гэрэл зургийг Ухань дахь цар тахлын нөхцөл байдлыг илтгэж байна гэж үзсэн ч тэр хүн яг Covid-19-оос болж нас барсан гэсэн баталгаа алга байв. Онцгой нөхцөл байдлын материалд гэрэл зураг, дүрс бичлэг ашиглах нь чухал ч маш хариуцлагатай хандах ёстой. Ашиглаж буй дүрст материал нь болж буй үйл явдлыг илэрхийлж чадаж байх эсэхийг сурвалжлагч нягтлах шаардлагатай. Уханий гудамжин дахь хүний зураг шиг зургийг ашиглаж, сенсаци хөөсөн материалууд нь бодит байдлыг гажуудуулж, айдас нэмдэг.

Гэрэл зураг авч, эсвэл нийтлэл бичиж эхлэхээс өмнө тухайн газартай сайтар танилцаж, хүмүүстэй ярилцаж, яг юу болоод байгааг ойлгохыг хичээгээрэй.

  1. Үйл явдлыг задлан шинжлэхэд бус, үнэн зөв мэдээлэхэд анхаар

Задлан шинжилж, авторын үзэл бодол туссан материал мэдээж чухал. Гэхдээ бид одоохондоо хямралын жинхэнэ үр дагаврыг ойлгохгүй байгаа. The Wall Street Journal-д Хятадыг “Өвчилсөн Ази” гэж нэрлэсэн авторын материал шиг зүйл хийж болохгүй. Цар тахал гарснаар Хятадын эдийн засаг сүйрнэ гэж бичсэн уг материал ширүүн шүүмжлэлтэй тулгарсан. Эцсийн эцэст цар тахал эдийн засагт ямар үр дагавар бий болгохыг бид урьдчилан хэлэхэд эрт хэвээр байна. Тэр тусмаа улс орнуудын улс төрийн нөхцөл байдлыг урьдчилан хэлэх гэсний хэрэггүй.

  1. Гарчгуудыг сайтар хяна

Энэ зөвлөгөө редакторуудад хэрэгтэй. Гарчгаар уншигчдыг төөрөгдүүлэх шаардлагагүй. Мэдээллийн урсгал маш ихээс гадна олон нийтийн сүлжээ маш хурдтай байгаа болохоор уншигчид зөвхөн гарчиг уншаад мэдээлэл авах нь түгээмэл. Мэдээж гарчгаар анхаарал татах нь чухал ч лайк, шэйр хөөцөлдөж баримтыг золиослох шаардлагагүй. Тэр тусмаа хямралын нөхцөлд.

  1. Бүх тоон мэдээлэл үнэн биш гэдгийг анхаар

Сэтгүүлчдийн хувьд өгөгдөл бол ажлынх нь маш чухал хэсэг. Тоо үргэлж найдвартай байж чаддаггүй. Нийтэд нээлттэй байгаа тоон мэдээллийг анхаар. Гэхдээ ашиглаж байгаа тоон мэдээлэл хязгаарлагдмал, тодорхойгүй байвал энэ талаар уншигч, үзэгчдэд тайлбарлаж өгөөрэй.

  1. Аль болох олон хүнтэй ярилц

Цар тахлын вирус улс орон, хот, нийгмийн давхрага гэж ялгалгүй төрөл бүрийн хүнд халдварладаг. Хятад дахь тахлын голомтод байсан хүмүүсийн ярих зүйл Сингапурт байгаа хүмүүсийнхээс ялгаатай. Эдгээр нь бас Италид байгаа хүмүүсийнхээс өөр. Тэр байтугай нэгэн улсын, цаашлаад нэгэн хотод амьдарч буй хүмүүсийн ярих нь хоорондоо ялгаатай. Карантинд амьдарч байгаа хүмүүсийн зарим нь нас барж байгаа ч зарим нь зүгээр л уйдаж суудаг.

Сэтгүүлчийн зорилт бол тэрхүү олон янз байдлыг тусган харуулах. Үүний тулд мэдээлэл авах сүлжээ, эх сурвалж сайтай байх шаардлагатай. Таны эх сурвалжууд нэг хотод амьдардаг, нэг хүрээлэлд хамаардаг байсан ч нийгмийн төрөл бүрийн давхаргын төлөөлөлтэй харилцаарай. Жишээ нь, зарим байгууллагын удирдлага зарим нэг мэдээллийг өгөхгүй байхыг хүсч байвал ажилтнуудаас нь асууж болно.

  1. Ялгаварлан гадуурхсан өнгө аясаас зайлсхий

Дэлхийн хэмжээний цар тахлууд арьс өнгө, яс үндсээр ялгаварлан гадуурхах байдлыг өдөөдөг гэдгийг түүхээс бид мэднэ. Лондоны гудамжинд Сингапурын хятад гаралтай иргэн рүү дайрч “Вирус хармааргүй байна” гэж хашгирсан түүх бий. Энэ мэтээс болж дэлхийн том хотуудад хятад хороололд бизнес эрхэлдэг хүмүүс их хэмжээний хохирол амссаар байна. Үйл явдлыг санаатай, санаагүй байдлаар, ялгаварлан гадуурхсан өнгө аясаар мэдээлэхгүй байж, янз бүрийн явцуу үзэл, төөрөгдлийг дэврээхгүй байхад анхаарах шаардлагатай.

  1. Экспертүүдтэй хэрхэн ярилцахаа бод

Та сайн сэтгүүлч байж болно. Гэхдээ та шаардлагатай эх сурвалж олж чадахгүй бол сайн материал гарахгүй. Хэрэгтэй шинжээчдийг олж нөхцөл байдлын талаар юу ярихыг нь сонсоорой. Ингэхдээ зүгээр нэг шинжээч биш, олны дунд дэлгэрсэн төөрөгдөл, ташаа үзлээс хол байж чадах хүнийг олох хэрэгтэй. Тохирох хүнээ олсны дараа ямар асуудал дээр энэ хүн 100 хүн объектив байж чадахгүй вэ гэдгийг тогтоож, хэлсэн бүхнийг нь үнэн гэж хүлээж авахаас болгоомжил.

  1. Сонирхолгүй санагдсан үйл явдалд ч анхаарлаа хандуул

Covid-19 шиг үйл явдал дэлхий дахины нөхцөл байдалд нөлөөлж байгаа бөгөөд олны анхаарлыг татсан нийтлэл, нэвтрүүлэг, эрэн сурвалжилсан материал бэлдэх бололцоог сэтгүүлчдэд олгож байна. Гэхдээ “Los Angeles Times” сонины сурвалжлагч Эмили Баумгартнерын хэлснээр, таны бичсэн материал бүр Пулитцерын шагнал авах албагүй. Тиймээс гараа яаж угаах талаар маш том өгүүлэл бичихээс аргагүй болж магадгүй бөгөөд үүнд дургүйцэх шалтгаан байхгүй.

Гол нь таны материал уншигчдад хэрэгтэй асуултуудад хариулт өгч байх хэрэгтэй. Хүмүүс ямар мэдээлэл хайж буйг мэдэхийн тулд Google Trends ашиглаж, хүмүүсийн хариулт хайж байгаа асуултад хариулах контент бүтээгээрэй.

  1. Хэт ачаалалтай ажиллахаас зайлсхий

Хямралын үед редакторууд илүү их даалгавар өгөх магадлал өндөр. Гэхдээ заримдаа “үгүй” гэж зоригтой хэлж сурах нь чухал. Энэ нь таньд ч, таны ажилд ч тустай. Цар тахлын голомтод ажиллаж буй туршлагатай сэтгүүлчид 24 цагийн завсарлага авч, компьютерээсээ хол байхыг зөвлөж байна. Энэ нь эрч хүчээ сэлбэж, нөхцөл байдлыг шинэлэг байдлаар мэдээлэх боломж олгоно.

Хэтэрхий олон үйл явдалд оролцох хэрэггүй. Хэдийгээр олон нийтийн сүлжээ нь орон нутаг руу явах боломжгүй, олон хүнтэй үйл ажиллагаа хориглосон үед хол байгаа хүмүүстэй холбогдоход хэрэгтэй ч заримдаа тус болохоос ус болох нь бий. Жиргээнд бага цаг зарцуул. Олон нийтийн сүлжээнд удаан байх нь түгшүүрийг нэмдэг.

  1. Хямрал дууссан ч мэдээлэхээ бүү зогсоо

Хэзээ нэгэн цагт хямралын нөхцөл байдал дуусна. Гэхдээ энэ сэдвийг март гэсэн үг биш. Хямралын дараа ч гэсэн сэтгүүлчдийн бичих ёстой сэдэв цөөнгүй бий. Ингэхдээ улс төрчид, эрүүл мэндийн байгууллагын дарга нар хямралын нөхцлийг хэрхэн шийдсэн тухай үнэлсэн материал бичиж болно. Өөрөөр хэлбэл, ямар сургамж авах ёстойг сануулах хэрэгтэй.

Эх сурвалж: ЭДИЙН ЗАСГИЙН СЭТГҮҮЛЧ, ШИНЖЭЭЧДИЙН КЛУБ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Unshigch 2020-11-11 66.181.178.137

Иймэрхүү зүйл олж гаргаж байвал хэн хэндээ хэрэгтэй. News.mn Bravo!

Avatar

зочин 2020-11-11 202.179.24.18

Мэдээлэл шинжлэх ухаан ч,үнэн зөв байх хэрэгтэй. Гол тоо дурьдах бус мэргэжлийн түвшинд тайлбарлах хэрэгтэй.

Avatar

Зочин 2020-11-11 66.181.187.228

ЭЛДЭВ ДЭЭДЭЭР МУУЧИЛСАН МӨН УЛС ТӨРЖСӨН МЭДЭЭЛЭЛ НИЙТЭЛЭХЭЭ БОЛЖ ҮЗ

Avatar

зочин 2020-11-11 103.229.120.164

umhii orosoos gai orj irlee, orosuud ayagui bol zoriud haldaagaad yavuulj bgaa

Avatar

User 2020-11-11 202.126.94.99

Orosoos bish heneggui malaas bolj tarj bn tolgoi gej olgoi bolson yumnuud

Avatar

/*-*/ 2020-11-11 49.0.212.165

Зөв, бас дээр нь хэт нэг талыг барьсан /зөвхөн нам засгаа өмөөрч бусдыг муучилсан, зөвхөн хуучин соц системийн орнууд болон оросын талыг хэт шүтсэн/ мэдээ нийтлэхээ боль, аль болох олонт талт, тэнцвэртэй мэдээлэл тавь

Avatar

Микробиологич 2020-11-11 192.82.68.47

Нямхүү гэдэг ярьж ч чадахгүй гоншгоносон хүнийг зхйлуулаач ээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж