Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлтийн постоор иргэн Д, Э, Г нар нь бүлэглэн зургаан тооны цагаан зээр хууль бусаар агнан, тээвэрлэж явсан хэргийг энэ оны арваннэгдүгээр сарын 10-ны өдөр илрүүлжээ. Тэдэнд холбогдох хэргийг тус дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж эхэлсэн талаар Экологийн цагдаагийн албанаас мэдээлэв.
Тус шалгалтаар дээрх этгээдүүд фэйсбүүк цахим орчинд тавигдсан “Зээрийн мах өвчинд сайн” гэх худал мэдээллээс үүдэн Төв аймгийн Эрдэнэсант, Өндөрширээт сумын зааг орчмоос дээрх зургаан тооны ооно (эрэгчин зээр)-ыг агнасан болох нь тогтоогджээ.
Б.ЖАРГАЛ
Зочин 2020-11-11 103.26.194.8
Наадуул чинь гучин оны хэлмэгдлийн үеийн монголчууд шиг амьтан шүү дээ? Хайрлаач. махан толгойтнуудаа? Энэ цагийн эх нутаггүй
ярагчид
Зочин 2020-11-11 66.181.179.232
Юугаар дутлаа гэж арай гэж ирж суурьшиж байгаа амьтадыг сөнөөдөг байнаа.Харин харж хамгаалахад анхаарч баймаар. Эдгээр хүмүүст хуулийн дагуу зохих шийтгэлийг нь өгч энэ тухай өргөн сурталчилмаар ялангуяа энэ хомхой сэтгэлтнүүдийн нутаг аймаг сум багуудаар бусадад сургамж болохоор.
Зочин 2020-11-11 202.9.40.144
Ан амьтанаа битгий хороо байгалийн чимэг харин гадны хүнээс хамгаалж яваарай
Зочин 2020-11-11 64.119.19.170
Зээрийг том шувуунууд л энд тэндгүй барьж хаядаг болсон байна лээ харин монгол хүнд ийм эрх баайхгүй. Гурван сая орчим зээртэй орон юмсан. Дэлхийн аль ч орон өсч үрждэг баялагаа зөв зохистой хэргэлдэг уламжлалтай
партизан 2020-11-11 66.181.184.187
өлсөөгүй нь ойлгомжтой дэлгүүр захаар дүүрэн мах оочер дугааргүй байна даа маханд оочерлож үзээгүй жаргалтай хүмүүсээ тархигүй малууд
Зочин 2020-11-11 139.5.218.191
Uursdiig n huuli busaar ***h hrregtei!!! Baliar yalzarsan sugnuud!