Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлтийн постоор иргэн Д, Э, Г нар нь бүлэглэн зургаан тооны цагаан зээр хууль бусаар агнан, тээвэрлэж явсан хэргийг энэ оны арваннэгдүгээр сарын 10-ны өдөр илрүүлжээ. Тэдэнд холбогдох хэргийг тус дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж эхэлсэн талаар Экологийн цагдаагийн албанаас мэдээлэв.
Тус шалгалтаар дээрх этгээдүүд фэйсбүүк цахим орчинд тавигдсан “Зээрийн мах өвчинд сайн” гэх худал мэдээллээс үүдэн Төв аймгийн Эрдэнэсант, Өндөрширээт сумын зааг орчмоос дээрх зургаан тооны ооно (эрэгчин зээр)-ыг агнасан болох нь тогтоогджээ.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ