Хүүхдийн амь хөнөөсөн этгээдийг баривчлав

Хуучирсан мэдээ: 2010.08.07-нд нийтлэгдсэн

Хүүхдийн амь хөнөөсөн этгээдийг баривчлав

Зыбо хот

Хятадын цагдаагийнхан тус орны зүүн хэсгийн Шаньдун мужид хүүхдийн цэцэрлэгт халдсан гэх сэжигтэнг барьсан ба 26 настай Фан Зяньтан (Fang Jiantang) гэгч хэргээ хүлээжээ. Хутгаар зэвсэглэсэн залуу хүүхдээ авах гэж байгаа хүн болон Зыбо (Zibo) хотын цэцэрлэгт нэвтрэн хүүхдүүд ба тэнд байсан эцэг эхэд нь халдан гурван хүүхдийг хөнөөгөөд 20 орчим хүүхдийг хутгалсан юм. Тэдний биеийн байдал хүнд байна. Нэг багш алагдсан гэж байсан ч албан ёсны мэдээгээр дөрвөн том хүн шархадсанаас хоёрынх нь биеийн байдал маш хүнд байгаа ажээ. Сүүлийн үед Хятадад хүүхдийн цэцэрлэг ба сургуулиудад халдах явдал олон гарсан билээ. Энэ жилийн хавар хүүхдийн хүмүүжлийн газруудад зургаан удаа халдсанаас 20 орчим хүүхэд амиа алдсан ба халдлагад өртөгсдийн тоо 90 гаруй хүн болжээ. Гэмт хэрэгтнүүдээс хоёр хүнийг цаазалсан ба бусад нь хэргээ шүүлгэхийг хүлээж байгаа юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж