ЭМЯ: Халдвартай жолоочийн ойрын хавьтлын хоёр хүнээс Covid-19 илэрлээ

Хуучирсан мэдээ: 2020.11.11-нд нийтлэгдсэн

COVID-19

ЭМЯ: Халдвартай жолоочийн ойрын хавьтлын хоёр хүнээс Covid-19 илэрлээ

ЭМЯ: Халдвартай жолоочийн ойрын хавьтлын хоёр хүнээс Covid-19 илэрлээ

Алтанбулаг боомтоор орж ирсэн, тусгаарлалтад 21 хоног байж байгаад гарсан олон улсын тээврийн жолооч болон гэр бүлийн хүнээс нь Covid-19 халдвар илэрсэн талаар өнөөдөр  Улсын Онцгой комиссоос мэдээлсэн. Одоогоор 24 ойрын хавьтлыг тусгаарлаж, шинжилгээ авах ажил үргэлжилж буй. Зарим шинжилгээний хариуны талаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2020.11.11/ мэдээлэл хийлээ. 

"ХАЛДВАР ИЛЭРСЭН ДӨРВӨН ХҮНД ЗОВИУР БАЙХГҮЙ БАЙГАА"

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү:

-24 хүнд шинжилгээ хийхэл хоёр хүнэээс халдвар илэрлээ. Тодруулбал, халдвартай жолооч Д-гийн хадам ээж болон тэдэнтэй хамт тоглолт үзсэн дүүгээс нь Covid-19 илэрлээ. Эдгээр хүмүүсийн хавьтал болсон хүмүүсийг судалж байна. Шинээр халдвар илэрсэн хүмүүст зовиур байхгүй. Ер нь халдварын 80 хувь нь хөнгөн байна. ХӨСҮТ-д биеийн байдал хүнд нэг хүн байна. Зарим хүмүүсийн шинжилгээгээр халдвар илэрчхээд байхад надад шинж тэмдэг илрээгүй гээд гайхаад байдаг. Бид урьдчилж эрт үед нь илрүүлж байгаа учраас өдийг хүртэл дотооддоо халдвар алдаагүй байсан. Энх-Саран сувилалд халдвар алдсан байж магадгүй гэж үзсэн учраас өнгөрсөн шөнө 67 хүнийг ХӨСҮТ-д шилжүүлсэн. Хоёр цагийн дотор 70-80 ор дэлгэсэн. ХӨСҮТ-ийн багууд халдварт өвчний энэ цаг үед маш сайн бэлтгэгдсэн. Хоёр хүнтэй хавьтсан арав гаруй хүнийг нэмж тусгаарласан. ХӨСҮТ-д нэмж баг бэлдэх гэж байна. Тодруулбал, халдвартай харьцахад хаа хамаагүй хүн сургахад цаг алдах учраас бусад өөр эмнэлэг дээр халдварт өвчин дээр ажиллаж байсан туршлагатай хүмүүсийг ХӨСҮТ-д ажиллуулж байна.

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.ГАНЗОРИГ:
-Хавьтал болсон хүмүүсийн нэр, гэрийн хаягийг нь тогтоогоод тусгаарлаж эхэлсэн. Хуурамч мэдээлэлд холбогдох байгууллагуудаас хяналт тавьж ажиллана. Хавьтлын хүмүүсийн зургийг олон нийтэд түгээх нь хүний эрхэнд халдаж байгаа хэлбэр юм. Тиймээс хэвлэл мэдээллийн байгууллага түрүүлж мэдээллэхээс илүү хүний эрхийн талаас харж олон нийтийн санааг үймүүлэхгүй байх хэрэгтэй. Дөнгөж сая шинжилгээний хариу гараад ийнхүү нэгдсэн мэдээлэл хийж байна. Шинэ мэдээлэл гарахаар иргэдэд цаг алдалгүй мэдээлэл өгнө. Нууж хаах зүйлгүй.

ШУУД | ЭМЯ-аас мэдээлэл хийж байна #NewsMN #NewsAgency

🔴 ШУУД | ЭМЯ-аас мэдээлэл хийж байна #NewsMN #NewsAgency

Posted by News.mn on Tuesday, November 10, 2020

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
44
ХарамсалтайХарамсалтай
5
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж