Меланиа тэргүүн хатагтайн суудлаа хүлээлгэж өгөх хүсэлгүй байна | News.MN

Меланиа тэргүүн хатагтайн суудлаа хүлээлгэж өгөх хүсэлгүй байна

Меланиа тэргүүн хатагтайн суудлаа хүлээлгэж өгөх хүсэлгүй байна

Меланиа тэргүүн хатагтайн суудлаа хүлээлгэж өгөх хүсэлгүй байна

Ерөнхийлөгч Дональд Трампын эхнэр Меланиа Трамп одоог хүртэл Жо Байдений эхнэр Жилл Байдентай холбоо бариагүй байгаа гэнэ. Уламжлал ёсоор бол тэргүүн хатагтай дараагийн тэргүүн хатагтайтай утсаар ярьж, уулзалт товлон Цагаан ордонд нүүр нүүрээ харан уулзаж, ярилцдаг билээ.

Жишээлбэл, яг дөрвөн жилийн өмнө 2016 оны арваннэгдүгээр сарын 10-нд Дональд Трамп сонгуульд ялсны дараа Мишель Обама хатагтай Трампыг урьж, хамтдаа цай уун Цагаан ордон доторхыг танилцуулж байсан юм. Мөн 2008 оны арваннэгдүгээр сарын 10-нд Лаура Буш Мишель Обамаг урьж уулзаж байжээ.

Уламжлалын дагуу хатагтай Трамп хатагтай Байденг цагаан ордонд дуудаж уулзан хэрхэн цай бэлддэг талаараа туршлага солилцохын сацуу Цагаан ордонд гэр бүлээрээ хэрхэн амьдрах, хүүхдүүдээ хэрхэн өсгөх, Цагаан ордны тагтан дээрээс хэрхэн ард түмэнтэй гараа даллан мэндчилдэг тухай ярилцах ёстой аж. Тус үйл явдлыг хэвлэл мэдээллийнхэн олон нийтэд дамжуулан АНУ-ын удирдагч ном ёсоороо солигдож байгааг илэрхийлэх учиртай гэнэ.

Харин Меланиа Трампын төлөвлөгөөг мэддэг гэх эх сурвалж “Уулзалтыг зул сарын үеэр байлгахаар урьдчилан төлөвлөсөн бололтой. Гэхдээ Меланиа шинэ тэргүүн хатагтайтай уулзахыг хүслээ ч Трамп түүнийг зөвшөөрөхгүй байж магадгүй” хэмээн ярьжээ.

Эх сурвалж: CNN.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
5
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2020-11-11 64.119.20.180

Asuudal duusaagui bna

Avatar

Зочин 2020-11-11 139.5.219.240

zunug trumpaas baiden l arai iluu zangaragtai uzeh bh.

Avatar

Мулгуу трамп ертөнцийн шившиг 2020-11-11 122.201.22.139

Ямар ч луйвар гараагүй. Тэр луйвар гээд байгаа зүйл нь дан худлаа мэдээлэл. Трампын луйвар гээд байгаа зүйл нь хий хоосон яриа, атаархал. Ямар ч бодит баримтгүй зүйл.
Юм уншиж ойлгодог ямар ч эрүүл хүн бүх бурууг бусад руу чихдэг, арьс өнгөр ялгаварлах, улс орныг болоод хүмүүсийг элдвээр хэлж доромжилдог, сэтгэцийн хувьд эрүүл бус трампыг дэмжихгүй. Трамп ялагдсан тул сонгуулийг хууль бус гэж зарлаж улс эх оронд үймээн самуун дэгдээхээр шийдсэн байна. Ийм л тэнэг мулгуу фашист нөхөр шүү дээ.

Avatar

Заагч 2020-11-11 202.179.31.251

Угаасаа луйвраар хятадын б**с долоогч ялчих аядаад байхад америкаа гэх хүмүүс баярлах уу хог хужааг дээрээ гаргах ёсгүй учир Трампын дэмжигчид жагсана сөргөлдөөн дайнд ч хүргэж мэднэ юун албан тушаал шилжих америкийг хөгжүүлэх хүнийг л америкчууд сонгоно тэр нь Трамп нил луйврын сонгууль боллоо шударга зүйл америкт алга.

Avatar

Зочин 2020-11-11 192.82.70.15

Трамп өвгөн ч шившиг болж дууслаа л даа

Avatar

Зочин 2020-11-11 202.126.90.133

Cnn юм чинь ийм худал яриа тараана шд.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж