Ерөнхийлөгч Дональд Трампын эхнэр Меланиа Трамп одоог хүртэл Жо Байдений эхнэр Жилл Байдентай холбоо бариагүй байгаа гэнэ. Уламжлал ёсоор бол тэргүүн хатагтай дараагийн тэргүүн хатагтайтай утсаар ярьж, уулзалт товлон Цагаан ордонд нүүр нүүрээ харан уулзаж, ярилцдаг билээ.
Жишээлбэл, яг дөрвөн жилийн өмнө 2016 оны арваннэгдүгээр сарын 10-нд Дональд Трамп сонгуульд ялсны дараа Мишель Обама хатагтай Трампыг урьж, хамтдаа цай уун Цагаан ордон доторхыг танилцуулж байсан юм. Мөн 2008 оны арваннэгдүгээр сарын 10-нд Лаура Буш Мишель Обамаг урьж уулзаж байжээ.
Уламжлалын дагуу хатагтай Трамп хатагтай Байденг цагаан ордонд дуудаж уулзан хэрхэн цай бэлддэг талаараа туршлага солилцохын сацуу Цагаан ордонд гэр бүлээрээ хэрхэн амьдрах, хүүхдүүдээ хэрхэн өсгөх, Цагаан ордны тагтан дээрээс хэрхэн ард түмэнтэй гараа даллан мэндчилдэг тухай ярилцах ёстой аж. Тус үйл явдлыг хэвлэл мэдээллийнхэн олон нийтэд дамжуулан АНУ-ын удирдагч ном ёсоороо солигдож байгааг илэрхийлэх учиртай гэнэ.
Харин Меланиа Трампын төлөвлөгөөг мэддэг гэх эх сурвалж “Уулзалтыг зул сарын үеэр байлгахаар урьдчилан төлөвлөсөн бололтой. Гэхдээ Меланиа шинэ тэргүүн хатагтайтай уулзахыг хүслээ ч Трамп түүнийг зөвшөөрөхгүй байж магадгүй” хэмээн ярьжээ.
Эх сурвалж: CNN.COM
Холбоотой мэдээ