Австралийн дэлхийн мисс тэмцээний шинэхэн ялагч, Мелбурнийн загварын блог хөтлөгч 27 настай Мариа Таттил хэтэрхий төгс төрхтэйгөөсөө болж ажилд орж чаддаггүй талаараа ярьжээ. Тэрбээр сэтгэл судлалын баклавар, хүний нөөцийн магистрийн дипломтой гэнэ. Түүний хэлснээр төгс гоо сайхан, чадварлаг нүүр будалт нь үргэлж түүнийг ажлын амжилтаас хойш татдаг гэнэ. Тэрбээр “Дарга нар минь хүртэл анх надад “Чи хөөрхөн болохоор хүмүүст хоёр дахин илүү сайхан хандах ёстой. Тэгэхгүй бол болохгүй” хэмээн хэлж байсан” гэж Австралийн хэвлэлд ярилцлага өгчээ.
Мөн өөр нэг ярилцлагадаа тэрбээр ажлын ярилцлагад хоёр эмэгтэйтэй хамт орсон ч ярилцлага хийсэн эр өөрийг нь ердөө хөөрхөн гэдэг шалтгаанаар ажилд авсан хэмээн гомдоллосон байна. Таттил “Бид тууштай шийдвэр гаргадаг удирдагч эмэгтэйг хараад өрөвдөх сэтгэлгүй, цэвдэг, хатуу араншинтай хэмээн төсөөлдөг. Мөн ухаалаг, амбицтай эмэгтэйг хэн ч үзэсгэлэнтэй, мэдрэмжтэй, бүтээлч гэдэг нүдээр хардаггүй. Хүмүүс хязгаарлагдмал мэдлэг, туршлагынхаа хүрээнд хүмүүсийг гаднаас нь харж дүгнэдэг хэвшмэл ойлголтоосоо салах хэрэгтэй” хэмээн ярьжээ.
Эх сурвалж: DAILYMAIL
Холбоотой мэдээ