Увс, Завхан, Дорнод, Баян-Өлгийд орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлав | News.MN

Увс, Завхан, Дорнод, Баян-Өлгийд орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлав

COVID-19

Увс, Завхан, Дорнод, Баян-Өлгийд орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлав

Увс, Завхан, Дорнод, Баян-Өлгийд орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлав

Улсын онцгой комиссын шийдвэрээр өнөөдөр /2020.11.11/-өөс эхлэн гурав хоногийн хугацаанд нийслэл рүү орох хөдөлгөөнийг хязгаарлаад байна. Үүнтэй холбоотойгоор  орон нутагт гарах, орох хөдөлгөөнийг хааж эхлээд байна.


  • Увс аймгийн Онцгой комиссын шийдвэрээр өнөөдрөөс эхлэн хөл хорио тогтоогоод байна. Энэ хүрээнд Увс аймгаас гарах хөдөлгөөнийг арваннэгдүгээр сарын 11-ний 03.00 цагаас хаажээ. Тодруулбал, хөл хорионы дэглэмийн хугацаанд энэ сарын 14 хүртэл аймаг сумын төвөөс гарах, орох хөдөлгөөнд хяналт тавих юм. Уг шийдвэрийн хүрээнд аймгаас Улаанбаатар хотыг чиглэсэн хөдөлгөөнийг хорьжээ.
  • Завхан аймгийн Онцгой комиссоос хөл хорионы дэглэмийн хугацаанд аймаг руу орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлалаа. Тус аймагт энэ сарын 13-ны  23.00 цаг хүртэл аймгийн Тосонцэнгэл, Их-Уул, Сонгино, Отгон, Завхан голын гүүр, Согоотын даваа, Улиастай суманд гурав, нийт есөн цэгт хяналтын пост ажиллуулж хяналт тавих юм байна. Мөн боловсролын шатны бүх үйл ажиллагаа, олон нийтийг хамарсан үзвэр үйлчилгээ түр хааж хөл хорио тогтоогоод байгаа юм. Аймгийн Онцгой комиссоос энэ сарын 10-нд Улаанбаатар хотоос гарсан хоёр автобусанд зорчиж буй 43 иргэнд мэргэжлийн баг тусгай тандалт үзлэг оношилгоо хийжээ.

Мөн 29 иргэнтэй автобусны зорчигчдыг гэрийн тусгаарлалтад байлгах, 14 хүнтэй автобусанд 21 хоногийн хязгаарлалтаас гарсан иргэн зорчиж буй тул тусгай байр бэлдэж иргэдийг тусгаарлахаар шийдвэрлэжээ.

  • Дорнод аймгийн хэмжээнд өнөөдрөөс хөл хорио тогтоогоод байна. Энэ хүрээнд аймгийн төв Чойбалсан хот болон сумын төвүүдээс гарах, орох хөдөлгөөнийг хязгаарлаж байна. Хүндэтгэн үзэх шалтгаантай тохиолдолд л аймгийн Онцгой байдлын газрын даргын зөвшөөрлөөр нэвтрэх боломжтой юм байна.
  • Баян-Өлгий аймгийн Онцгой комисс өнөөдөр /2020.11.11/ өглөөний 08.00 цагаас эхлэн орох, гарах хөдөлгөөн хязгаарлаад байна. Энэ сарын 13-ны 23.00 цаг хүртэл аймгийн нутаг дэвсгэрээс гарах болох орох хөдөлгөөнийг түр хааж байгааг аймгийн Онцгой комиссоос мэдэгдэв. Мөн энэ сарын 7-ны өдрөөс хойш аймагт агаарын тээвэр, нийтийн тээвэр, хувийн унаагаар ирсэн иргэдээс тандалт судалгаа авахаар болжээ. Хөл хорионы дэглэмийн хугацаанд аймгийн хэмжээнд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон ба үзвэр, урлаг, спортын арга хэмжээ, олон нийтийг хамарсан хурал цуглаан, сургалт, цахим болон хүүхдийн тоглоомын газрууд, мөн баар, шөнийн цэнгээний газруудын үйл ажиллагааг түр хугацаагаар хаалаа.
  • Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2020 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдрийн А/306 дугаартай ЗОРЧИГЧ, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн, бүх шатны боловсролын байгууллагын хичээл, сургалтын болон зарим төрлийн үйл ажиллагааг түр зогсоож, цагийн хязгаарлалт тогтоожээ.
  • Дархан-Уул аймгийн онцгой комисс хуралдаж, үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан хүнсний бүтээгдэхүүн, эрүүл мэндийн байгууллагаас бусад бүх төрлийн үйл ажиллагааг хэсэгчлэн хугацаанд /2020.11.14 ныг хүртэл/ хаасан. Мөн 0-5 настай хүүхэдтэй эцэг эхчүүдийг богиносгосон цагаар ажиллуулна. Иргэн та өөрийгөө эрсдэл өртсөн байж болзошгүй гэж үзвэл аймгийн Нэгдсэн эмнэлэгт хандан шинжилгээ өгөхийг зөвлөж байна.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

МАСКАА ЗҮҮЦГЭЭЖ ӨӨРИЙГӨӨ БОЛОН БУСДЫГАА ХАЛДВАРААС ХАМГААЛЦГААЯ. 2020-11-11 64.119.26.207

ХАЛДВАРААС ХАМГААЛАХ ХАМГИЙН ЭНГИЙН АРГА БОЛ МАСК ЗҮҮХ, ГАРАА УГААХ, ЗАЙГАА БАРИХ, ЦЭВЭРЛЭГЭЭ ХИЙХ. АМНЫ ХААЛТАА ЗҮҮГЭЭД БАЙВАЛ ХАЛДВАРААС 90 ХҮРТЭЛ % ХАМГААЛНА ГЭЖ СУДАЛГААНЫ ДҮН ГАРСАН БАЙСАН, МАСКАА ЗҮҮГЭЭРЭЙ

Avatar

ТИЙМЭЭ 2020-11-11 64.119.26.207

МАСК МАСК БАС ДАХИН МАСКАА ЗҮҮХ. ДҮРЭМ ЗААВРЫГ САХИН БИЕЛҮҮЛСЭНД БАЯРЛАЛАА.

Avatar

Зочин 2020-11-11 202.179.15.3

БҮХ ТӨРИЙН БАЙГУУЛАГУУДААР ФЕС ХАЯГААР НЬ ХААНА БАЙСАНЫГ СУДАЛГАА АВЧ БАЙГАА НЬ ЯМАР УЧИРТАЙ ЮМ БЭ ФЕС ХАЯГНИЙ НУУЦ РУУ НЬ ШУУД НЭГДСЭН ЖУРМААР НЭВТЭРЧ БУСДЫН ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ РҮҮ ХАЛДАЖ БОЛДОГ БОЛЧИХСОН ЮМ УУ ?? ФЕС ХАЯГ АВЧ БАЙГАА НЬ ХОЖИМ СОНГУУЛИАР АШИГЛВАЛ ЯАХ ВЭ?

Avatar

Хотын уугуул иргэн 2020-11-11 103.229.122.88

"Согоотын даваа" бишээ. Солонготын даваа. Архангай аймгийн Цахир сумаас Завханы Их Уул сум руу давж ордог даваа.

Avatar

Зочин 2020-11-11 202.21.100.210

Согоотын даваа гэж 4 замын уулзварын хойноос Хөвсгөлөөс орж ирдэг даваа байдаг юм аа

Avatar

иргэн 2020-11-11 202.21.109.50

Баянзүрх дүүргийн 16 хорооны өрхийн эмнэлгийнхэн …хорооныхоо ахмадуудыг цуглуулан нэгэн том автобус дүүрэн хүмүүсийг Хандгайтын амралтанд аваачиж дайллага цайлага болсон сурагтай. Өвчин зовлон гараад байхад ..эмчлэх сэргийлэх ажилтай өрхийн эмнэлгийнхэн бөөн өвгөн , эмгэн , настангуудыг аваачиж наргихах нь ариун явдалмөн үү….одоо гай болж тэд ньөвлөхгүй л байгаасай бил ээ…..

Avatar

иргэн 2020-11-11 202.21.109.50

энэ их зөварга хэмжээ болж байна. Бусад аймгууд ялангуяа Төв аймаг . Дархан зэрэгт дарга нар нь ажил аа хийж байдаг бол уу..?

шуурхай ажиллах шаардлага "корон вирус " та нарт шаардаж байна шүү дээ.. дорвитой арга хэмжээ аваач ээ…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж