Нэг долларын үнэтэй коронавирусийн түргэн оношлуур бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2020.11.11-нд нийтлэгдсэн

Нэг долларын үнэтэй коронавирусийн түргэн оношлуур бүтээжээ

Нэг долларын үнэтэй коронавирусийн түргэн оношлуур бүтээжээ

Африк тивд нэг ам.долларын үнэтэй, коронавирусийн түргэн оношлуурыг бүтээжээ. Тодруулбал, Сенегал улсын нийслэл Дакар хотод төвтэй Пастер институтын био эмнэлгийн судалгааны төв авсаархан, хэдхэн минутын дотор хариу нь гардаг коронавирусийн оношлуурыг зохион бүтээжээ. Тус институтын зүгээс энэхүү төслөө DiaTropix хэмээн нэрлэж байгаа бөгөөд өнгөрөгч гуравдугаар сараас хойш Их Британийн “Mologic” тэргүүтэй дэлхийн таван судалгааны байгууллагатай хамтарч энэхүү оношлуурыг бүтээсэн гэнэ.

Тус төслийн удирдагч, Пастер институтын захирал Амаду Сал CNN-д өгсөн ярилцлагадаа энэхүү оношлуур нь ердөө нэг ам.долларын үнэтэй байна гэдгийг мэдэгджээ. Тэрбээр “Энэ бол жирэмсний тест шиг үнэхээр хялбар технологи. Нийгмийн аль ч давхаргын хүмүүс хаана ч хэрэглэж болно. Ялангуяа Африкт тивт үнэхээр хэрэгтэй, чухал нээлт боллоо” хэмээжээ.

“Mologic” судалгааны байгууллагын мэдээлж буйгаар энэхүү түргэн оношлуурыг ашиглахад ямар нэгэн цахилгаан эсвэл лабораторийн хариуг хүлээх хэрэггүй аж. Таны хурууны өндөгнөөс цусны дээжийг тань аван шинжилж, халдвар авсан эсэхийг нь тогтоох гэнэ.

Оношлуурын туршилтыг өнгөрөгч зургадугаар сард Их Британийн засгийн газар болон Wellcome Trust гэх ашгийн бус байгууллагын санхүүжилтээр хийжээ.

Коронавирусийн түргэн оношлуурыг эхний ээлжинд Африк тивд тараах бөгөөд 2021 оны хоёрдугаар сар гэхэд нийтдээ 10-аас 15 сая түргэн оношлуурыг бэлэн болгох зорилтыг тавьжээ.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж