Нетаниягу Израилийн хүчийг үзүүлнэ

Хуучирсан мэдээ: 2010.08.07-нд нийтлэгдсэн

Нетаниягу Израилийн хүчийг үзүүлнэ

Биньямин Нетаниягу. Фото ©AFP

Израилийн ерөнхий сайд Биньямин Нетаниягу наймдугаар сарын 4-ний мэдэгдэлдээ хэн түүний улс оронд гай тарина тэдний эсрэг хамгийн хатуу, эрс шийдэмгий арга хэмжээ авна гэжээ. “Манай армийн эсрэг өдөөн хатгалаг хийж байгаа ХАМАС ба Ливаны Засгийн газар иргэд ба Израилийн цэргийг хамгаалах бидний эр зоригийг туршаад хэрэггүй гэдгээ ойлгох ёстой” хэмээн хэлсэн ерөнхий сайдынхаа үгийг The Jerusalem Post сонинд онцолжээ.“Бидний байр суурь ойлгомжтой. Халдлагад бид хүчээр хариу өгч байх болно” хэмээн Нетаниягу онцолсон байна.

The Jerusalem Post тэмдэглэснээр, сүүлийн хоногуудад Израилийн эсрэг хэд хэдэн түрэмгий халдлага гарсны дараа ерөнхий сайдын иврит хэлээр хийсэн мэдэгдэл гарсан байна. Тухайлбал, долдугаар сарын 30-нд Газын зурвасаас Ашкелон хотыг буудсан ба дараагийн өдөр нь тэндээс харвасан кассам пуужин Сдерот хотын орчим дэлбэрчээ. Наймдугаар сарын 2-нд Израиль ба Иорданы Эйлат ба Акаба хотуудыг пуужингаар буудах үеэр иорданы нэг хүн үрэгдсэн байна. Үүний хариуцлагийг Израиль шууд ХАМАС-т өгч байв.

Эцэст нь наймдугаар сарын 3-нд Ливаны цэргийн албан хаагчид хилийн эргүүл хийж байсан Израилийн цэргүүдийг буудсаны улмаас дөрвөн ливан ба нэг израиль амь үрэгджээ. Хамас, Ливанд хандсан мэдэгдлээсээ гадна Нетаньягу бас нэг мэдэгдлийг англи хэлээр хийн дэлхийн хамтын нийгэмлэг хилийн цэрэгт халдсанд нь Ливаныг буруушаахыг уриалсан байна. Сануулахад наймдугаар сарын 4-нд буудалцаан болсон газар НҮБ-ын төлөөлөгчид ирж шалган израильчууд хил зөрчөөгүйг тогтоосон байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж