АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуультай хамт муж бүрээс Сенатад суух төлөөлөгчдийн сонгууль болсон билээ. АНУ-ын Сенат гэдэг нь хоёр танхимаас бүрддэг хууль тогтоох байгууллага юм. Сенатч нарыг хүн амын тооноос нь үл хамааран муж бүрээс хоёрыг сонгон зургаан жилийн хугацаатай томилдог гэнэ. Тэгвэл төлөөлөгчдийн сонгуульд ялж, танхимд суухаар болсон улстөрчдийн дунд солонгос гаралтай гурван ч улстөрч бий гэнэ.
Тухайлбал, Мишель Пак Стийл буюу 65 настай Пак Ён Жү Бүгд найрамдах намаас нэр дэвшиж, ялалт байгуулжээ. Тэрбээр Калифорни мужийн 48-р тойргоос нэр дэвшин өрсөлдөгч Ардчилсан намын Харли Лудаг ардаа орхисон аж. Түүнээс өмнө Ардчилсан намын Сунжа хэмээх солонгос нэрээрээ олонд танигдсан Мэрилин Стриклэнд Вашингтон мужаас, Ардчилсан намын Энди Ким Конгресст дахин сонгогджээ. Түүнээс гадна Калифорнийн 38-р тойрогт Бүгд найрамдах намаас нэр дэвшсэн 57 настай Ким Юн Ог өрсөлдөгч Ардчилсан намын Гил Гиснеросыг нэг хувийн зөрүүтэйгээр ялж яваа аж.
Ийнхүү хэрвээ нэр дэвшигч Ким Юн Огийн ялалт баталгаажвал АНУ-ын төлөөлөгчдийн танхимд Сонжа, Ён Жү, Ён Ог нарын солонгос эмэгтэйчүүдийн гурвал төрөх бөгөөд Сенатад нийт дөрвөн солонгос хүн суухаар болох юм.
Эх сурвалж: YONHAP
Зочин 2020-11-11 202.55.188.45
Сенат хэдэн танхимтай гэнээ?
Зочин 2020-11-11 64.119.19.30
Энэ солонгосууд хаана ч явсан маш их ходолморч,ер нь л сурхий ундэстэн юмаа.Удахгуй АНУ-гийн Еронхийлогч болно гэж узэх байх шуу.Ккк
neg mulat l bna.. 2020-11-11 66.181.181.230
neg ni hariin e****z yum bnaa. solongos hvn bish bnaa.
Зочин 2020-11-11 103.212.119.147
АНУ-ын Конгресс дээд танхим сенат, доод танхим төлөөлөгчдийн танхим хоёроос бүрддэг. Түүнээс Сенат 2 танхимаас бүрддэггүй юм шүү дээ. Тиймээс Б.Амарбаясгалан та ингэж худлаа мэдэмхийрч болохгүй.
FuckCovid 2020-11-11 66.181.161.58
Zurgan dr hamgiin svvld bga n k dramad gardag emee bish vv haha 🤣