Путин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнуудын хэрэгт оролцохгүй байхыг анхааруулав

Хуучирсан мэдээ: 2020.11.11-нд нийтлэгдсэн

Путин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнуудын хэрэгт оролцохгүй байхыг анхааруулав

Путин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнуудын хэрэгт оролцохгүй байхыг анхааруулав

Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллага буюу ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын дээд түвшний чуулган өчигдөр /2020.11.10/ цахим хэлбэрээр зохион байгуулагдлаа. Энэ удаагийн уулзалтыг ОХУ зохион байгуулсан юм. Чуулганыг нээж ОХУ-ын Ерөнхийлөгч Вламдимир Путин үг хэлсэн байна. Тэрбээр хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнуудын дотоод хэрэгт гадаадаас нөлөөлж байгааг шүүмжилжээ.

Тодруулбал, Беларусь, Киргизстан, Молдов улсуудын дотоод улс төрийн амьдралд гадаадаас нөлөөлөх оролдлого гарч байгааг онцлоод энэ бол байж боломгүй зүйл гэдгийг онцолсон байна. Мөн тэрбээр коронавирусийн цар тахалтай тэмцэхэд хамтран ажиллах талаар ШХАБ-ын гишүүн орнууд хамтарсан мэдэгдэл гаргах болсныг зарлажээ.

Хятад, Орос, Энэтхэг, Казахстан, Киргизстан, Пакистан, Тажикстан, Узбекстан улсууд нь ШХАБ-ын үндсэн гишүүн орнууд бөгөөд Афганистан, Беларусь, Иран, Монгол улсууд ажиглагчийн статустай оролцдог. Мөн Армени, Азербайжан, Камбож, Балба, Турк, Шри Ланка улсууд яриа хэлэлцээний түншийн статустай оролцдог юм. ШХАБ-ын гишүүн орнуудын хүн ам нь дэлхийн хүн амын 42 хувь, газар нутгийн 22 хувь, ДНБ-ын 20 хувийг бүрдүүлдэг.

Эх сурвалж: TASS

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
9
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж