ЭМЯ: Хоёр хоногт 14 хүнээс covid-19 илэрлээ

Хуучирсан мэдээ: 2020.11.11-нд нийтлэгдсэн

COVID-19

ЭМЯ: Хоёр хоногт 14 хүнээс covid-19 илэрлээ

ЭМЯ: Хоёр хоногт 14 хүнээс covid-19 илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас ковид-19 халдварын нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит /2020.11.11/ мэдээлэл өглөө. Сүүлийн хоёр хоногт /2020.11.09-11.10/ ХӨСҮТ-ийн Вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Сэлэнгэ аймгийн салбар лабораторит нийт 993 хүнд шинжилгээ хийхэд 14 хүнээс ковид-19 илэрсэн байна. Монгол Улсад нийт батлагдсан 378 тохиолдлоос 312 нь эдгээд байна. ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 64 хүн эмчлүүлж байна.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү хэлэхдээ "Нөхцөл байдал хүндэрч байна. Хиагт болон хил залгаа бүс нутаг эрсдэлтэй байна. Өдөр бүр хойд хилээр нэвтэрч буй тээврийн жолооч нараас ковид-19 илэрч байна. Энэ нь эрсдэлийг улам нэмэгдүүлж байна. Ойрын хавьтлын 24 хүний шинжилгээг авч тусгаарласан. Эхний хариу удахгүй гарна" гэлээ.

ХАЛДВАР АВСАН ЭМЧ, СУВИЛАГЧИЙН БИЕИЙН БАЙДАЛ САЙН БАЙНА

Сүүлийн хоёр хоногт батлагдсан 14 тохиолдлыг задалбал,

  • Арваннэгдүгээр сарын 9-нд Алтанбулагийн боомтоор хил нэвтэрсэн ТИР ачаа тээврийн хоёр жолооч. Беларусь улсын иргэн 43 настай эрэгтэй ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа бол ОХУ-ын иргэн эмчилгээнд орохоор өөрийн хүсэлтээр нутаг буцжээ.
  • Арваннэгдүгээр сарын 8-нд Алмата-Улаанбаатар чиглэлийн нисэх онгоцоор ирсэн хоёр хүн /20,21 настай эмэгтэй /
  • Аравдугаар сарын 19-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн нисэх онгоцоор ирсэн хоёр хүний давтан шинжилгээ /35 настай эрэгтэй, 22 настай эмэгтэй/
  • Аравдугаар сарын 20-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн нисэх онгоцоор ирж тусгаарлагдаж байсан дөрвөн хүн /54 настай эрэгтэй, 44 настай эрэгтэй, 31 настай эмэгтэй/
  • Аравдугаар сарын 20-нд Энэтхэг Улаанбаатар чиглэлийн нисэх онгоцоор ирж тусгаарлагдсан 31 настай эрэгтэй
  • ХӨСҮТ-д тусгаарлагдан хяналтад байсан нэг хүн давтан шинжилгээ / сувилагчтай хамт ажиллаж байсан/

  Цаг үеийн асуудлаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Дэлхий нийтэд ковид-19 халдвар 21 хоногоос дээш хоногт илэрч буй тохиолдол хэр их байна вэ?

-Халдварын дотоодод алдсан улс орнууд ковид-19 хэд хоногт илэрч буйг тоохоо больсон. Тэр бүү хэл халдварыг дотоодод мянга мянгаар алдсан хүмүүс шинэ жил тэмдэглэхгүй, халдвар хавтгайрч байна. Улс орнуудад халдвар илрүүлэх хяналтын шинжилгээг 100, 200 доллараар авч байхад бид үнэтэй оношлуур, эмчилгээг үнэ төлбөргүй хийж байна.

-Иргэд  сайн дураараа ковид-19 илрүүлэх шинжилгээг өгье гэхэд 150 мянган төгрөгийн үнэтэй байна гэх мэдээлэл байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Гадагшаа тодорхой зорилгоор явж буй хүмүүсээс тухайн улс орон 72 цагийн доторх шинжилгээний хариу шаардаж байгаа юм. Зарим улс орон 24 цагийн доторх шинжилгээний хариуг шаардаж байна. Энэ дагуу л гадагшаа гарч буй иргэд төлбөрөө төлж шинжилгээ өгч байна. Өмнө нь БНХАУ-ын 400 иргэн нутаг буцах зөвшөөрлөө авсан. Энэ дагуу БНХАУ-ын Элчин сайдын яамнаас иргэдээ шинжилгээнд хамруулсан. Мэдээж төлбөртэй шинжилгээ тул бид бүхэн очиж сорьцыг нь авч, хариуг нь өгсөн. Мөн зарим улс оронд сургалтад зөвшөөрөлтэй сурахаар хил давж буй хүмүүс төлбөртэй шинжилгээ өгнө. Харин сайн дураар шинжилгээ өгөх хүмүүс үнэ төлбөргүй юм. Үүнийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. ХӨСҮТ-ийн Яаралтай тусламжийн хэсэгт шинжилгээ өгч болно. Мөн ХӨСҮТ-ийн үүдэнд сорьц авдаг явуулан кабинеттэй болж байна.

-Эмч сувилагч нар халдвар авсан гэх мэдээллүүд ар араасаа хөвөрч байна. Биеийн байдал нь хэр байна вэ?

-Халдвар авсан 31 настай сувилагчийн биеийн байдал сайн байна. Мөн 27 настай залуу эмчийн биеийн байдал сайн байна. Эмнэлгийн гадна иргэд эмч нарт сэтгэлийн дэм өгч байна. Төмөр хүн биш учраас ямар нэг сиймхийгээр алдаа гарсан. Дэглэмийг хэн барьж чадахгүй байна, түүнийг вирус гэмтээнэ гэдгийг харуулж байна. Халдвар авсан эмч эмчилгээ үйлчилгээний өрөө рүү өмнө нь гурван ч удаа орж байсан. Хамгаалах хэрэгслийн чанараас бус хувь хүний хариуцлагаас шалтгаалж байна.

-Халдвар авсан жолоочийн гэр бүлийн тухайд цэцэрлэгийн насны хүүхдүүдтэй. Үүнийг дагаад иргэдийг дунд айдас төрж эхэллээ?

-Нэг болон дөрвөн настай хүүхдүүдэд тандалт судалгааг хийсэн. Бид нэг шугамаар мэдээ өгнө. Халдвар авсан, сэжигтэй тохиолдлууд мэдээллээ үнэн зөв өгөх хэрэгтэйн. Гэрийн хаягийг тогтоох ажилд цагдаагийн байгууллага маш шуурхай ажилласан. Тухайн айлд бидний очтол хамгаалалт гаргасан. Эхний байдлаар тоон мэдээгээ авсан. Халдварын тохиолдол цаашид нэмэгдэж магадгүй бид хяналтад авна.

🔴 ШУУД | #NewsMN #NewsAgency

🔴 ШУУД | ЭМЯ-аас мэдээлэл хийж байна #NewsMN #NewsAgency

Posted by News.mn on Tuesday, November 10, 2020

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
ХарамсалтайХарамсалтай
6
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж