Хошорюү Бямбасүрэн, Тэрүнофүжи Ган-Эрдэнэ нар ээлжит даваа авлаа

Хуучирсан мэдээ: 2020.11.11-нд нийтлэгдсэн

Хошорюү Бямбасүрэн, Тэрүнофүжи Ган-Эрдэнэ нар ээлжит даваа авлаа

Хошорюү Бямбасүрэн, Тэрүнофүжи Ган-Эрдэнэ нар ээлжит даваа авлаа

Японы мэргэжлийн сүмо бөхийн кюүшюү башёгийн гурав дахь өдрийн барилдаанууд өчигдөр /2020.11.10/ Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд явагдлаа. Цар тахлын улмаас 5000 үзэгчийг л ордонд орохыг зөвшөөрч буй энэ удаагийн кюүшюү башёд Хакүхо М.Даваажаргал болон Какүрюү М.Ананд нар гэмтлийн улмаас барилдахгүй болсон билээ.

Зүүнийг манлайлж байсан озэки Асанояама кюүшюү башёгийн хоёр дахь өдөр гэмтэл авч, цааш барилдах боломжгүй болсон.

Энэ өдөр озэки Шодай болон озэки Такакэйшо нар учраа өрсөлдөгч нараа давж, хоёулаа 3 даваатай башёг үргэлжлүүлж байна. Шинэхэн комүсүби Тэрүнофүжи Ган-Эрдэнэ башёгийн гурав дахь өдөр маэгаширагийн хоёрт эрэмбэтэй Оношог давж, нэг ч унаагүй гурван даваатай явна.

Монгол бөхчүүдээс Хошорюү Бямбасүрэн Энхог давж гурав дахь даваагаа хүртсэн бол Кирибаяама Лхагвасүрэн болон Ичиножо Ичинноров нар тус бүр гурван унаатай башёг үргэлжлүүлж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж